Хил дамнасан соёлын тухай
Амстердам нисэх онгоцны буудлаас 2016 оны 08-р сард Роттердамд хүрэх галт тэргээр Нидерланд улсад суралцах аян замаа эхлүүлсэн билээ. Галт тэргээр давхин өнгөрөх зуур салхин тээрэм, тал газар, үхэр мал бэлчих зэрэг сэтгэл баясгах хээр талын үзэсгэлэнт үзэмжүүд энэ орон дахь сонирхлыг надад уламд их төрүүлдэг. Гэвч хил дамнасан соёлын харилцааны “сургалт”-ын аялал ч үүгээр эхэлснийг хараахан төсөөлж чадаагүй байлаа.
Ниделандад очсоныхоо дараа Роттердамын Эразмусын их сургуулийн эдийн засгийн мэргэжлээр суралцав. Хятад улсаас Нидерландад сурч буй олон олон хүмүүстэй адил надад соёлын харилцааны сорилт өрсөлдөөний асуудал тулгарсан. Энд сурч байгаа ихэнх хүмүүс Европ ба Азийн бусад улс орноос ирсэн болохоор тэдний эх хэл нь бүгд англи хэл биш. Ийнхүү тулгарсан сорилт бол зөвхөн үг хэлний асуудал биш байлаа.
“Хэвшмэл ойлголт”-ыг эвдэх нь
Хятад улс бол өнө удаан түүхтэй соёл иргэншлийн эртний улс. Нидерланд бол эртнээсээ “далайн дасгалжуулагч” нэрийдэлтэй хөрөнгөт гүрэн. Хоёр орны түүхийн нөхцөл байдал, улс төрийн тогтолцооны зөрөө нь хоёр улсын оюутнуудын өртгийн үзлийн зөрөөнд нөлөөлж байдаг. Дээр нь Өрнөдахины зарим улс орны хэвлэл мэдээллийнхэн Хятад улс ба Хятадын иргэдийн тухай ташаа үзэл ойлголттой байж, үнэн бодитоос зөрчсөн мэдээ мэдээллийг тарааж байгаа нь гадаадад сурч байгаа Хятадын оюутнуудын хил дамнасан соёлын харилцаанд улам их саад тотгор болж байгаа юм.
Иймэрхүү нөхцөл байдалд гадаадад сурч буй Хятадын оюутнуудын эх орноо хайрлах сэтгэлийг цааш нь хөгжөөж, цөөнгүй оюутнууд бодит баримт нотлолоор эх улс ба хувийн эрх ашгаа хамгаалахыг эрс баримталж, гадаадын багш нар, найз нөхдүүддээ Хятад орныг үнэн бодитойгоор танилцуулсан байна. Гадаадад сурч амьдарч байх хугацаанд нөхөрсөг бус гадаадад хүмүүс цөөн байдаг хэдий ч ихэнх нь Хятад оронд сонирхол төрж, зөв үзэл ойлголтоор Хятад орныг таниж мэдэх хүслээр надтай харилцдаг. Ингээд би ч олон олон гадаад найзуудтай болж, хэзээ нэгэн өдөр тэдний Хятад оронд айлчилж, өөрөө аялал жуулчлалын хөтөч болохыг хүсэж байна.
Үнэндээ гадаадад сурч байгаа Хятадын иргэн бүр гадаадын хүмүүсийн Хятад орныг таниж ойлгох цонх болж байгаа юм. Гадаадын нөхөрсөг хүмүүст Хятад улсын үүх түүхийг таниулахад эрхбиш өөрсдийн практик үйлдлээрээ эх орны ба хувийн дүр төрхийг хамгаалах хэрэгтэй байна. Учир нь баримт нотлол нь үг хэлэхээс илүү хүчтэй.
Нидерландад очсон эхний хоёр жилд “Хэвшмэл ойлголт”-ын асуудал тулгарсан байна. Нэг ангид сурдаг зарим гадаадын оюутнууд Хятадын оюутнуудын англи хэлний мэргэжлийн төвшний хувьд өрөөсгөл ойлголттой байдаг. Тиймээс тэд хэсгийн хэлэлцүүлэг хийх үеэр намайг бүгдийн түвшинд саад болохоос сэргийлэн тусгаарлаж байсан даа. Сүүлийн үед би нэг удаагийн зохион бичлэгийн тэмцээнд хоёрдугаар байранд шалгарсан үр дүнгээр өөрийн түвшинг гэрчилсэн. Түүнчлэн гадаадад сурч буй Хятад оюутнуудад зөвөөр хандаж, бидний хичээл зүтгэл, амжилт ч хүндэтгэлийг олсон. Түүнээс хойш миний бие чухал нэг гишүүний хувиар хэсгийн хэлэлцүүлэгт оролцдог болсон юм.
Харилцаа холбоо нь “ Эв найртай боловч ялгаатай”
Нидерланд улсад суралцсан 5 жилийн хугацаанд суралцахаас бусад илүү цагийг ашиглаж, аз тааран Нидерландийн оюутны холбоонд ажиллаж, найз нөхөдтэйгээ олон удаагийн Хятадын гадаад оюутнуудын арга хэмжээ зохион байгуулж, Нидерландийн хэмжээнд Цагаан сарын концерт, гадаад, дотоодын цар тахлын эсрэг тэмцлийг дэмжих зэрэг үйл ажиллагаа зохион байгуулсан. Эдгээр үйл ажиллагаанаас бидэнд ч мөн соёлын итгэл, үндэстнээрээ омогшин бахархах сэтгэл улам их төрсөн. Энэ омогшил сэтгэл минь гадаадын нөхөрсөг хүмүүсийн хүндэтгэл, хүлээн зөвшөөрлийг олсон юм. Гадаадын нөхөрсөг хүмүүс бидний зохион байгуулсан арга хэмжээнд оролцох нь өдөр ирэх тусам нэмэгдэж, Хү Бэйд цар тахал үүссэн байдалд тэд хандивын ажиллагаа зохион байгуулсан.
Гадаад оронд сурч буй оюутны хувьд Хятад улсыг гадаад оронд улам зөвөөр танилцуулахын тулд “Нийтлэг үндэслэлийг хайж, зөрөөг хадгалах” ба “Эв найртай боловч ялгаа зөрөө” орших зарчим мөрдөхөд анхаарах хэрэгтэй. Хятад улсын түүхийг эргэцүүлэхэд энэхүү зарчим нь эе найрсаг хил алсалсан соёлын харилцааны хамтдаа орших нөхцөл боломжийг 2000 гаруй жилийн өмнөөс хангасан байна. Түүнээс хойш эдүгээг хүртэл адил бус соёл иргэншил, адил бус хөгжлийн хэв загвараар харилцаа холбоогоо батлах арга зам болж байгаа юм.
Гадаад гүрэнд сурч байсан хугацаанд онцгойлон Нидерландийн Гронингений их сургуульд докторатанд сурч байх үед соёлын зөрөөнөөс болж зарим эрдэм шинжилгээний асуудлаар багштайгаа санал бодлын хувьд зөрөөтэй байдаг байлаа. Иймэрхүү нөхцөл байдлыг аргацаахын тулд зөрөө ялгааг давж, нийтлэг ойлголтыг олохын зэрэгцээ багштайгаа санал бодлоо идэвхтэй солилцож, эцэст нь нийтлэг ойлголтод хүрэх болсон байна. Бид хамтын хичээл зүтгэлээрээ багштайгаа хоёул Гуан Дүн анагаах ухааны их сургуулийн Эрүүл мэндийг дэмжих ба анагаахын сурталчилгааны багтай олон улсын эрдэм шинжилгээний судалгааны хамтын ажиллагааны зорилтод хүрсэн юм. Ирэх хэдэн жилд Нидерланд, Хятад хоёр орон Хятадын иргэдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах болно.
Гадаадад сурч эхлэх үеийн хүслийн биелэл маань улам л ойртсоор байна. Цаашид өөрийн сурч эзэмшсэн эрдэм чадвараараа олон олон хүмүүст тус дэм үзүүлэх болно.
