solongonews
”Бүс ба зам”-ын сансрын орон зайн мэдээ мэдээллийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулж байна
2018-05-04 16:55
Хятад улс бодит арга хэмжээ авч ”Бүс ба зам”-ын сансрын орон зайн мэдээ мэдээллийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулж байна.

Хятад улсын сансар аяллын товчооны системийн төслийн дарга, Улсын сансрын аяллын товчооны хэвлэл мэдээллийн төлөөлөгч Ли Гүөпин хэлэхдээ: Шинэ цаг эрин нь олон улсын сансрын аяллын солилцоонд шинэ боломжийг хангаж, шинэ шаардлагыг дурдав. Бид тун удахгүй "Бүс ба зам"-ын сансрын орон зайн мэдээ мэдээллийн коридорын бүтээн байгуулалтыг бүх талаар ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцод хүчин зүтгэлээ үзүүлэх болно гэжээ.

Ли Гүөпин 04 дүгээр сарын 19-ний өдөр болсон 2018 оны “Хятад улсын сансрын аяллын өдөр” хэвлэл мэдээллийн бага хурал дээр илэрхийлэхдээ: “Коридорын бүтээн байгуулалтыг хурдтай ахиулж, "Бүс ба зам"-ын сансрын орон зайн мэдээ мэдээллийн коридорын бүтээн байгуулалт ба хэрэглээний удирдах санал”-ыг нийтэлснээс хойш Хятад улсын сансрын аяллын мэдлэг мэргэжил болон үйлчилгээг хамтдаа нээлттэй эдлэх, "Бүс ба зам" дагуух улс орны эдийн засаг нийгмийн хөгжилд ашиг тус хүртээх, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн солилцоог нэмэгдүүлэх зэрэг "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтын шинэ агуулга болсон байна.

“Хятад улсын сансрын аяллын товчоо, цаг уурын товчооны Ази Номхон далайн орны сансрын орон зайн хамтын ажиллагааны зохион байгуулалттай хамтран ажиллав. Тойрох замдаа ажиллаж байгаа цаг уурын хиймэл дагуулын байрлуулалтад зохицуулалт хийж, Ази Номхон далайн орны зохион байгуулалтын гишүүн улс орнуудад илүү үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Энэ нь "Бүс ба зам"-ын сансрын орон зайн мэдээ мэдээллийн коридорыг бий болгох чухал арга хэмжээ мөн” гэжээ. Яг ид байгуулж буй Ланцанжян мөрөн-Мэйгүн голын сансрын орон зайн мэдээ мэдээллийн солилцооны төв бол Хятад улс Тайланд, Лаос, Мьянмар, Камбож зэрэг улс орны хамтдаа байгуулж буй алсын зайнаас тандан судлах хэрэглээний үйлчилгээний платформ тавцан болно.

“Хятад улс 2015 онд улсын ардын хэрэглээний сансрын орон зайн суурь төхөөрөмжийн дунд ба урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөг нийтэлсэн байна. Сансрын орон зайн суурь төхөөрөмжийн холбогдох алсын зайнаас тандан судлах хиймэл дагуул байгуулах мэдээ мэдээллийн радио хиймэл дагуул, харгалзсан хуурай газар дахь суурь төхөөрөмж дэд бүтцийг байгуулж, олон улсын мэргэжил, салбарт нэгтнүүдтэй хамтын ажиллагаа болон солилцоогоо эрчимжүүлэхийг санал болгов.   

Зорилт нь "Бүс ба зам"-ын зам дагуух бүс нутагт мэдээ мэдээллийн хиймэл дагуул, алсын зайнаас тандан судлах хиймэл дагуулыг бүрхүүлж, удирдуулж орон байрыг хайн тогтоох үйлчилгээг бүх талаар хамруулахыг биелүүлнэ” гэж Ли Гүөпин хэлжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ,
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл