
Тунляо хотын Хорчин зүүн гаран хойд хошууны Модот сумын Хагийн цухуй гацаа нутагтай Ху-Чанмин балчир багаасаа морины эдлэл хийх ур мэргэжлийг сурч, өөрийн аав, үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өвийн морины эдлэл хэрэгсэл хийх ур мэргэжлийн төлөөлөх уламжлагч Тогтонбаярын гарын шавь болж, өв соёлоо өвлөхөөр хичээн зүтгэнэ.
Морины эдлэл хэрэгсэл хийх уламжлалт ур мэргэжлийг 2008 онд төрийн явдлын хорооны зөвшөөрлөөр “Хоёрдугаар багийн үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өв”-өөр бүртгүүлж, 2018 онд уламжлалт морины эдлэл хэрэгсэл хийх ур мэргэжлийг Төрийн явдлын хорооны зөвшөөрлөөр “Анхдагч баг Хятадын уламжлалт гар урлалыг хөгжүүлэн мандуулах төсөл”-д бүртгүүлсэн юм. Морины эдлэл нь эмээл, ногт цулбуур, ташуур, дөрөө, гөлөм зэрэг 10 гаруй зүйлээс бүрдэж, морины дэл сүүл, арьс шир, даавуу болон алт мөнгө, хаш чулуу, төмөрлөгийн зүйлсээр бүтээдгээс модон урлал, төмөрлөгийн урлал, хатгамал урлал ба арьсны урлал зэргийг уялдуулсан маш их үнэ цэнэтэй өвөрмөц гар урлалын урлаг юм. Дөрвөн үеийн уламжлагч болсон түүний хийсэн эмээл ба эмээлийн эдлэлүүд нь бүх аймаг, хотод түгээснээс гадна, бас Бээжин, Тяньжинь, Гуанжөү, Шэньжэнь ба Юньнань, Гирин зэрэг муж, хотод борлуулагдаж, өргөн олон хэрэглэгчид ба хорооны хадгалагчдын хүрээллийг олсоор ирсний дээр олон удаа ӨМӨЗО-ы ба үндэсний зэрэглэлийн шагналуудыг хүртжээ.
Ерөнхий редактор: Л.Наранхүү
редактор: З.Гэгээнтуяа, Юэ Ин
Сэтгүүлч:А.Саруулхан
Зураглаач: О.Мэргэнбилэг
Эвлүүлэгч: Сү Чиньхү
