solongonews
Үзэгчдийн суудалтай хамгийн том улаан шороот теннисний талбай байгуулагджээ
2018-05-25 17:21
Хятад улсын хэмжээнд үзэгчдийн суудалтай хамгийн том улаан шороот теннисний талбай Бугат хотод байгуулагджээ.

Найман өдөр үргэлжлэх 2018 ITF олон улсын эмэгтэй теннисний тэмцээн Бугат хотын биеийн тамирын төвийн теннисийн ордонд болж байна. 12 улс орны 100 шахам тамирчид тал нутгийн болд төмрийн хотод ур чадвараа шалгаж байна. Тус тэмцээний талбай болох Бугат хотын биеийн тамирын төвийн теннисийн ордон нь одоогийн байдлаар Хятад улсын хэмжээнд хамгийн том үзэгчдийн суудалтай улаан шороот теннисийн талбай аж.

Тус теннисийн ордон нь Хятад улсын А зэрэглэлийн спортын талбай бөгөөд улсын хэмжээний теннисийн тэмцээн болон доод зэрэглэлийн олон улсын теннисийн тэмцээнийг зохион байгуулах чадалтай юм байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : nmgnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл