Хятадын улсын бүх нийтийн төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өсөв
2022-09-21 10:11
Хятадын улсын бүх нийтийн төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өссөн байна.
Хятадын Сангийн яамнаас саяхан нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэлх улсын төсвийн орлого, зарлагыг зарлалаа. 08-р сард Хятадын улсын бүх нийтийн төсвийн орлого татварын буцаан олголтыг хассаны дараа өмнөх оны мөн үеийнхээс 9.5 хувиар өссөн нь эдийн засгийг тогтворжуулах багц бодлогын үр дүн үргэлжлэн, эдийн засаг сэргэж, эдийн засгийн өсөлт хөгжин үргэлжилсэнтэй холбоотой.
Татварын их хэмжээний буцаан олголт хийх ажлыг үндсэндээ биелүүлсний дараа татварын буцаан олголтын орлогыг бууруулах хүчин зүйл мэдэгдэхүйц суларч, энэ сард улсын нэгдсэн төсвийн орлого байгалийн жамаар 5.6 хувиар өсөж, дөрөвдүгээр сараас хойш анх удаа эерэг өсөлттэй гарлаа.
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх
