solongonews
Ботсвана улсад ”Хаврын вакцины ажиллагаа” албан ёсоор эхэллээ
2021-05-21 16:39
Ботсвана улсад ”Хаврын вакцины ажиллагаа” албан ёсоор эхэллээ.

Ботсваны нийслэл Габороне хотод хилийн чанад дахь хятад иргэдийг "COVID-19"-ийн вакцинаар вакцинжуулах "Хаврын вакцины ажиллагаа" энэ сарын 19-ний өглөө албан ёсоор эхэллээ.

Тухайн орон нутгийн эмнэлэг хятад иргэдэд вакцин хийлгэх тусгай газар байгуулж, олон сайн дурын ажилтнууд вакцинжуулагчдад тусламж үзүүлж, тарилтын бүх үйл явцыг эмх цэгцтэй явагдаж байлаа.

Ботсвана дахь БНХАУ-ын Элчин сайд Ван Шюефэн "Хаврын вакцины ажиллагаа" -ны хэрэгжилттэй газар дээр нь танилцах үеэрээ илэрхийлэхдээ, “"Хаврын вакцины ажиллагаа" нь гадаадад байгаа хятадуудад нам, засгийн газрын анхаарал халамжийг тусгасан болно. Элчин сайдын яам "Хаврын вакцины ажиллагаа" -г саадгүй хэрэгжүүлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилж, Ботсвана дахь Хятад иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах болно” гэжээ.

Ван Шюефэн Ботсваны засгийн газраас үзүүлсэн дэмжлэг, орон нутгийн эмнэлгүүд, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд, гадаадад байгаа хятад иргэдийн нийгэмлэгүүд, сайн дурын ажилтнуудын хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв. Мөн тэрээр элэг нэгтнүүддээ вакцин хийлгэсэн байсан ч сэрэмжтэй байдлаа сулруулахгүй байж, үргэлжлүүлэн маск өмсөх, гараа байнга угаах, нийгмийн харилцаанд зайгаа барих зэрэг хамгаалалтын арга хэмжээг аваарай гэж уриалав.

Вакцинжуулалтыг дуусгасан гадаадад байгаа Хятад улсын иргэн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Вакцин хийлгэсний дараа хамгаалалтын хуяг өмссөн юм шиг байна. би сэтгэл амарлаа" гэжээ. Хятад улсын иргэн болсны хувьд тэрээр аз жаргалтай, бахархалтай санагддаг гэнэ. 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл