solongonews
Хөл бөмбөгийн ДАШТ-ий хугацаанд Хятадын иргэд ОХУ-д 3 тэрбум юаний орлого оруулна
2018-06-22 15:01
Хөл бөмбөгийн ДАШТ-ий хугацаанд Хятадын иргэд ОХУ-д 3 тэрбум юаний орлого оруулна.

2018 оны Хөл бөмбөгийн ДАШТ одоо ОХУ-д ид явагдаж байна. Холбогдох тоо баримтаас харахад тэмцээний хугацаанд Хятад улсын 100 мянган жуулчин ОХУ-д жуулчилж тус улсад 3 тэрбум юаний орлого оруулах юм.

Хятад улс нь ОХУ-ын хувьд хамгийн том жуулчны эх үүсвэр болдог. Тоо бүртгэлээс үзвэл, Хятадын жуулчдын тоо ОХУ-д жил дараалан тэргүүн байранд байгаа төдийгүй өнгөрсөн оны байдлаар уг улсад жуулчилсан Хятадын иргэн давхардсан тоогоор 1.47 сая хүрч, ОХУ-д 1.8 тэрбум ам.долларын орлого оруулсан байна.

Одоогоор Хятад улсаас ОХУ руу өдөрт 20 шууд нислэгээр 4000 гаруй жуулчин нисч байна. Хөл бөмбөгийн ДАШТ-ий хугацаанд 5000 гаруй хүн аялал жуулчлалын шугамаар ОХУ-д очно, үүнээс гадна тэмцээний тасалбарыг Хятадын 40251 иргэн худалдан авчээ. Тэмцээнийг ивээн тэтгэсэн Хятадын бизнес эрхлэгчид хийгээд ердийн жуулчдыг нэмж тооцвол энэхүү хугацаанд нийт 100 мянган хүн ОХУ-д жуулчилж хүн бүр багадаа 30 мянган юаний зардал гаргана. Жуулчдын хувьд Шанхай, Бээжин, Чэндү, Чүнчин, Күньмин, Ши-Ань, Гуанжөү, Шэньжэн, Наньжин, Үханий иргэн зонхилж, идэр насны хүмүүс тэмцээн сонирхох гол хүчин болсон бол ерээд он ба 2000 оноос сүүлд төрөгсөд гуравны нэг хувийг эзэлжээ. Мөн 33 хувь нь найз нөхөдтэйгээ хамт аялан, 19 хувь нь хань нөхөртэйгээ, 11 хувь нь хүүхдээ дагуулан тэмцээн сонирхох зорилготой, 8 хувь нь ганцаар жуулчлалын багт хамрагдан ОХУ-д очих юм.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : CNR
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл