Арван хоёрдугаар сарын 23-нд Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэлийн албанаас хийлгэсэн хэвлэлийн бага хурлаас сурвалжлагч мэдээлснээр Намын 18-р их хурлаас хойш Хятад улс шинжлэх ухаан технологийн нийт 298 мянга 800 мэргэжилтнийг ядуурлаас ангижруулах шуурхай ажиллагааны тухайн газарт илгээж, бүх Хятадын 100 мянга орчим ядуу буурай тосгонд шинжлэх ухаан технологийн үйлчилгээ ханган, ажил төрөл эрхлэхийг идэвхжүүлснээр, ядуугаас ангижруулах шуурхай ажиллагааны хошууч хүчин болсон байна.
Намын 18-р их хурлаас хойш Хятадын шинжлэх ухаан технологийн системээс ядуу буурай амьдралтай газар нутагт шинийг эрэлхийлэн, ажил төрөл эрхлэх 1290 индрийг байгуулж, шинжлэх ухаан технологийн салбарын 280 мянга 980 мэргэжилтнийг сонгон томилж, 20 тэрбум юанийн хөрөнгө оруулж, шинжлэх ухаан технологийн 37 мянга 600 төрлийн төсөл хэрэгжүүлж, 50 мянга гаруй төрлийн тэргүүний технологи, шинэ бүтээгдэхүүнийг түгээж, ядуу буурай амьдралтай бүс нутгийн хөгжлийн хөдөлгөгч хүчнийг өөрчлөх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн амьдралыг сайжруулахад хүчтэй дэмжлэг хангасан байна.
