solongonews
ӨМӨЗО-ны ухуулан таниулах бүлгэм X хурлын зорилгыг танилцуулав
2016-12-07 17:25
ӨМӨЗО-ны ухуулан тайлбарлах бүлгэм 12 дугаар сарын 3-ны өдөр Түнляо хотод хүрч , ӨМӨЗО-ны Намын Төлөөлөгчдийн X хурлын зорилго зорилтыг ухуулан тайлбарлах хурал зохион байгуулсан байна.

   Тус телевиз хурал нь Түнляо хотын Намын хороо, АТИХ, Засгийн газар, Улс Төрийн Зөвлөх Зөвлөл, цэргийн салбар дүүргийн удирдах баг гол хурлын хэсэгт оролцож, бүх шатны хошуу, шяний Нам засгийн гол хариуцсан хүмүүс салбар хурлын хэсэгт тайланг сонссон байна.

ӨМӨЗО-ны ухуулан таниулах бүлгэмийн гишүүн, ӨМӨЗО-ны Хөгжил, шинэчлэлийн хорооны байцаагч Те Ган хурлын ач холбогдол, гол зорилго зорилт, чухал үүрэг, их хурлын үзэл санааг хэрэгжүүлэн найдваржуулах ажлыг биелүүлэх тухай зэрэг хэдэн талаас тайлан хийсэн байна.

Хурлын үеэр ухуулан таниулах бүлгэмийн гишүүд Өвөр Монголын Үндэстний Их сургуульд очиж, хурлын үзэл санааг суралцан хэрэгжүүлэх тухай тус сургуулийн багш, сурагчидтай саналаа солилцсон юм.

- Тус удаагийн ухуулан таниулсан агуулга баялаг, ойлголт нь тод, зүйл зурвас нь тодорхой юм. Бид их хурлын үзэл санааг хожмын ажил сурлагадаа найдваржуулан хэрэгжүүлэнэ гэж Хуралд оролцсон багш, сурагчид өөрийн  саналаа ийнхүү илтгэсэн байна.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл