solongonews
Хөрсний нуралт болов
2020-07-13 10:02
Хөрсний нуралт болов

Хүбэй мужийн Хунмэй шяньд 07-р сарын 08-ны үүрийн 04:00 цагаас хүчтэй ширүүн бороо орсны улмаас хөрсний нуралт болжээ. Тухайн үед 30 мянган шоо метр хэмжээтэй хөрс уулын энгэрээс нуран орж ирэхдээ асга хад, ургаа моддыг хаман доош гулгасан байна. Уулын хормой дахь долоон айлын гэр сууц хөрсний нуралтад дайрагдаж унтаж байсан 9 хүн хэлмэгджээ. Мэдээллийг авсан даруйдаа Хунмэй шяний онцгой байдал, зэвсэгт цагдаа, эрүүл мэнд болон бусад холбогдох шуурхай албаныхан нэмэлт хүч гарган 200 гаруй хүний бие бүрэлдэхүүнтэйгээр авран туслах ажлыг зоримог зохион байгуулсны эцэст 09-ний өдрийн 14:25 цагт нуралтад дарагдсан 9 хүнийг нэг бүрчлэн хайж гаргаж авсан ч нэг л хүний амь аврагдах боломжтой, бусад нь хэдийнэ амьсгал хураасан байжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл