solongonews
Гадаад гуйвуулгын товчоо: 10-р сард улсын дотоодын валютын захын хангалт хэрэгцээ үндсэндээ тогтвортой
2019-11-21 16:47
Гадаад гуйвуулгын товчоо: 10-р сард улсын дотоодын валютын захын хангалт хэрэгцээ үндсэндээ тогтвортой.

      Энэ сарын 19-ний өдөр улсын гадаад гуйвуулгын менежментийн товчооны нийтэлсэн тоо баримтад 10-р сард дотоодын гадаад гуйвуулгын захын хангалт хэрэгцээ үндсэндээ тогтвортой, хил дамнасан хөрөнгө мөнгөний гүйлгээ тогтвортой байхыг батлав гэсэн байна.

Улсын гадаад гуйвуулгын менежментийн товчооны хэвлэл мэдээллийн төлөөлөгч, ерөнхий эдийн засгийн тоймч Ван Чүн-ингийн илэрхийлсэнээр гадаад гуйвуулгын зах төлөвлөсөн хугацаандаа илүү тогтвортой байлаа. Энэ нь голдуу зам шугамын хил дамнасан хөрөнгө мөнгөний гүйлгээ тогтвортой байдалд дунд сайн байгаагаас шалтгаалсан. Арилжаа худалдааны хил дамнасан орлого зарлага болон бараа бүтээгдэхүүний худалдаа, төлбөр тооцооны илүүдэл нь өнгөрсөн оны мөн үеэс дээшилсэн байна. Гадаадаас Хятад улсад шууд хөрөнгө оруулсан ба үнэт тэмдэгтийн хил дамнаж хөрөнгө оруулсан хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеэс үргэлжлэн дээшлэв. Үйлчилгээний арилжаа худалдааны хил дамнасан зарлага болон худалдааны гуйвуулга тогтвортой буурч, 10-р сард өнгөрсөн оны мөн үеэс тус бүр 6 болон 14 хувиар тус тус буурч, голдуу хувь хүний аялал жуулчлалын зарлага болон худалдааны гуйвуулга бага зэрэг буурав. Гадаадад шууд хөрөнгө оруулсан улс дамнасан хөрөнгө мөнгөний гүйлгээ болон худалдааны гуйвуулга үндсэндээ тогтвортой байдалтай гэсэн байна.  

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл