Лондон хотод байрлах QS Олон улсын боловсролын групп 7 дугаар сарын 20-ны өдөр БРИКС-ийн таван улсын 400 их дээд сургуулиудыг дахин жагсаасан байна. Эдгээрийн дүнд Хятадын 5 сургууль эхний 5-д жагссан бөгөөд нийт 112 их сургуулиуд бүртгүүлжээ.

Чинхуа Их Сургууль
БРИКС-ийн таван улс нь бүс нутгийн хүчтэй нөлөөтэй байгаа бөгөөд дэлхийн хүн амын 42 хувийг эзэлсэн байдаг гэж QS дэлхийн их сургуулиудын жагсаалтыг нийтэлсэн ажилтан танилцуулжээ. Хятадын энэхүү 112 их дээд сургууль нь Хятадын 26 муж, хот болон өөртөө засах орноор тархсан байна. Үүний дотроос Бээжин хотод 23, Шанхай хотод 10, Шань Ши мужид 8 болон Хү Бэй мужийн 7 их дээд сургуулиуд хамрагджээ. Чинхуа Их Сургууль тэргүүн байранд орж, Бээжин Их Сургууль болон Фү Дан Их Сургууль тус бүр хоёр, гурав дугаар байранд орсон байна.
- Хятад улс сүүлийн 30 жилийн хугацаанд гүнзгий өөрчлөлт болон шинийг санаачилснаар их дээд сургуулийн судалгааны түвшин болон нэр нөлөө нь өргөжин тэлсээр иржээ. Дэлхийн улс орнууд ч Хятадын их дээд сургуулийн судалгааны ажлын тухай хүлээн зөвшөөрч байгаа юм. 21 дүгээр зууны өрсөлдөөн бол боловсон хүчний өрсөлдөөн. Хятадын их дээд сургуулиуд Америк, Европ зэрэг хөгжсөн улс орнуудын сурагчдыг Хятад улсад суралцуулах, ажил олгох, бизнес эрхлүүлэх, судалгаа хийх зэрэг бүх тал дээр үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэй байна хэмээн QS Олон улсын боловсролын группийн Хятадын салбарын захирал Жан Янь илэрхийлсэн байна.

Бээжин Их Сургууль
1990 онд байгуулагдсан QS Олон улсын боловсролын групп нь их дээд сургууль, коллежийн мэдээлэл, бие даасан судалгаа болон шийдэл төслийн үйлчилгээ үзүүлдэг газар болно. Уг группийн үйл ажиллагаа нь дэлхийн 50 гаруй улс орнуудыг хамрах бөгөөд дэлхийн 2000 гаруй их дээд сургуулиудтай хамтын ажиллагаа явуулж байгаа билээ.

Фү Дан Их Сургууль
