solongonews
“Хөххот-Монгол Улсын соёлын өдрүүд”-ийн нээлтийн ёслол боллоо
2017-10-31 15:24
“Хөххот-Монгол Улсын соёлын өдрүүд”-ийн нээлтийн ёслол Өвөр Монголын музейд боллоо.

“Хөххот-Монгол Улсын соёлын өдрүүд”-ийн нээлтийн ёслол өнөөдөр буюу 10 дугаар сарын 31-ний өдрийн үдээс өмнө Өвөр Монголын музейд боллоо.

Тус арга хэмжээг Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас санаачилж, Монгол Улсын Урлагийн ажилтны холбоо, ӨМӨЗО-ы Гадаадтай харилцах нийгэмлэг хариуцан зохион байгуулжээ.

Соёлын өдрүүдийн нээлтийн ёслолд ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны байнгын гишүүн, ӨМӨЗО-ны Суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий Консул Д.Мөнх-Эрдэнэ, Монгол Улсын Нийслэлийн соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн С.Дэлгэрмаа, Монгол Улсын Урлагийн ажилтны холбооны дэргэдэх олон улсын урлагийн наадам зохион байгуулах хорооны дарга Б.Жаргалсайхан нар оролцлоо.

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, ХКН-ын Намын хорооны байнгын хорооны гишүүн, ӨМӨЗО-ы Суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган нар ёслолыг нээж үг хэлсэн юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр: ӨМӨЗО-д Монголын соёлын өдрүүд гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. 2010 онд анх зохион байгуулагдаж байсан. Өнөөдөр энд Өвөр Монголын музейд “Өнөөдрийн Монгол улс” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэж байна. Монголын амьдралын гэрэл зургуудаас гадна дэлхийн соёлын авд бүртгэгдсэн үзэсгэлэнг дэлгэсэн байгаа. Тиймээс ирж сонирхоорой гэж хэсэх байна. Энэ удаагийн анх удаагаа яриан жүжгийг тоглож байгаагаараа онцлог болж байгаа юм.

ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны байнгын гишүүн, ӨМӨЗО-ны Суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган: Дэлхий дахины анхаарлыг татсан ХКН-ын ХIХ их хурал саяхан амжилттай хаалтаа хийсэн. Энэ өдөр бид “Хөххот-Монгол Улсын соёлын өдрүүд” арга хэмжээг нээж байгаадаа баяртай байна. Хятад, Монгол хоёр улс сайн хөрш, сайн найз, сайн түнш. Өвөр Монгол нь Монгол Улстай уул усаараа холбогдсон, харилцан хэл нэвтэрдэг, зан заншил ойр. Бид хамтдаа олон хэлбэрийн агуулга баян соёлын цуврал арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн билээ. 2009 оноос Монгол Улстай харилцан соёлын өдрүүдийг зохион байгуулах гараагаа эхлүүлж, хоёр улсын соёл хамтдаа цэцэглэн хөгжих талыг дэмиж, ард түмний найрамдлыг зузаатгасаар ирсэн. Бид соёлын харилцаа хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, харилцаа хамтын ажиллагааны агуулга хэлбэрийг тасралтгүй баяжуулж, цар хүрээгээ өргөжүүлж, хоёр улсын соёл урлагийн түвшинг хамтдаа дээшлүүлж, соёлын үрийг хоёр улсын ард түмний сэтгэлд тарьж, соёлоор иргэд сэтгэлээ ололцох гүүр болгож, Хятад, Монгол хоёр улсын бүх салбар дахь харилцаа хамтын ажиллагааг ахиулж, хамтдаа хөгжилд хүрч, сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээцгээе.

Энэ удаагийн соёлын өдрүүдээр “Найрын ширээний ууц” яриан жүжиг, “Сайхан Монгол орон” нэгдсэн тоглолт, “Өнөөдрийн Монгол улс” гэрэл зургийн үзэсгэлэн, удирдлагын хүлээн авалт, уулзалт ярилцлага, уран бүтээлчдийн уулзалт ярилцлага зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах аж. 

Нээлтийн ёслолын дараа дарга удирдлага, зочид төлөөлөгчид “Өнөөдрийн Монгол улс” гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Үзэсгэлэн Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, Монгол Улсын Биет бус соёлын өв зэрэг хэсгээс бүрдэж байгаа бол сүүлийн жилүүдийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, ардын амьдрал, түүх соёл болон зан заншлыг тусгасан нийт 110 гаруй гэрэл зургийг дэлгэн үзүүлжээ.

Соёлын өдрүүд нь Хятад, Монгол хоёр улсын соёлын харилцаа хамтын ажиллагааг ахиулах чухал тавцан болж, хоёр улсын ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг зузаатгах гүүр болж байгаад гол зорилго оршиж байгаа юм.

Дашрамд сонирхуулахад “Найрын ширээний ууц” яриан жүжгийг анх удаа Хөххотод тоглож байгаагаараа энэ удаагийн соёлын өдрүүд онцлог болж байгаа юм.

Найруулагч: B.T
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл