solongonews
Далайн гүний нэн ховор амьтан илрүүлжээ
2019-05-29 10:34
Номхон далайн баруун хэсэгт гүний судалгаа хийж буй Хятадын ажиглалт, судалгааны KEXUE нэрт шумбагч төхөөрөмж тэр бүр хүний нүдэнд өртдөггүй далайн гүний маш ховор төрлийн хоёр нялцгай биетийг илрүүлсэн байна.

    Шумбагчийг ажиллуулж буй багийн ахлагч, Хятадын Шинжлэх ухааны академийн судлаач Шю Күйдуний хэлснээр ийм төрлийн нялцгай биет далайн ёроолд 200 гаруй метрээс гүн хэсэгт тааралдах нь бий ч дээрх шумбагчийн илрүүлсэн шиг 970 метрийн гүнээс өмнө нь олдож байгаагүй аж. Цагаан зүстэй, ягаавтар өнгийн толгойтой энэхүү хоёр амьтан хоёулаа ойролцоогоор таван см урт, хоёр см өргөн бөгөөд гадны биет хүрэхэд биеэ хумиж, улам жижигхэн болдог байна. 
Далайн гүний нялцгай биетнүүд далайн хясаа, нальхан хорхой, тэнгисийн өргөст хэмх зэрэг амьтад багтдаг овгийнх агаад хувьслын нөлөөгөөр хатуу хальст хуягаа цагийн явцад гээжээ. Халуун дулаан бүсийн далай тэнгисийн ёроолд амьдардаг гэх нийт 3000 гаруй төрөл зүйлийн нялцгай биет одоогоор бүртгэгдээд байгаа юм. Номхон далайн зүүн хойд хэсэгт элбэг байдаг энэ амьтан өмнө нь Номхон далайн баруун хэсгээс олдож байгаагүй тухай Хятадын эрдэмтэд онцолсон байна.
Хятадын гүний шумбагч төхөөрөмж дээрх амьтдаас гадна шүр, хясаа, сам хорхой зэрэг 60-аад зүйлийн ургамал, амьтан илрүүлээд байгаа юм. KEXUE шумбагч дэлхийн хамгийн гүн газар болох Номхон далай дахь Марианы хонхорын өмнөд хэсэгт 20 хоногийн ажиглалт, судалгаа хийж байна. 

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл