solongonews
Хятадын эдийн засаг оны эхний хагаст 12.7 хувиар өсчээ
2021-07-16 11:46
Хятадын эдийн засаг оны эхний хагаст 12.7 хувиар өсчээ.

Энэ оны эхний хагаст БНХАУ-ын ДНБ 5.32167 тэрбум юань болж, өсөлтийн хурдац 12.7 хувь гэж Хятад  улсын Үндэсний Статистикийн Товчооноос 07-р сарын15-ны өдөр нийтэлсэн байна.

Хятад улсын эдийн засаг оны эхний хагаст тогтвортой сэргэсэн хэвээр байна. 1-р улирал өмнөх оны мөн үеэс 18.3 хувиар өсч, хоёр жилийн дунджаар 5.0 хувиар өсч, 2-р улирал 7.9 хувь байж, хоёр жилийн дундаж өсөлт 5.5 хувь байна. Зуны үр тарианы ургац элбэг байж, мал аж ахуйн үйлдвэрлэл тогтвортой өссөн. Оны эхний хагаст аж үйлдвэрийн үйлдвэрлэл 15.9 хувиар өсч, хоёр жилийн дундаж өсөлт 7.0 хувьтай байна. Жилийн эхний хагаст өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 21190.4 тэрбум юань болж, өмнөх оны мөн үеэс 23.0 хувиар өсчээ. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл