solongonews
Хөххотод Тинктанк олон улсын форум боллоо
2019-07-25 16:04
Хөххотод Тинктанк олон улсын форум боллоо

      “Бүс ба зам”-ын Тинк танкын хамтын ажиллагааны холбоо ба Хятад, Монгол, Оросын Тинк танкын хамтын ажиллагааны төвөөс санаачлан зохион байгуулж, Өвөр Монголы хөгжлийн судалгааны төвөөс хариуцан зохион байгуулсан 2019 оны Хятад, Монгол, Оросын тинк танкын олон улсын форум 07-р сарын 23-наас 24-ны өдөр Хөххотод боллоо.

Чуулга уулзалтын нээлтийн ёслолд ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны Байнгын Хорооны гишүүн, орлогч тэргүүлэгч Ма Шюежюнь оролцож, илтгэл тавижээ. Чуулга уулзалтанд Хятад, Монгол, Оросын Тинк танк, Засгийн газар, аж ахуйн нэгжийн төлөөлөгч нийт 200 гаруй хүн оролцсон байна. Тэд “Солилцоог ахиулан цэцэглэн хөгжүүлж, хамтран ажиллаж, хамтдаа хөгжье” гол сэдвийн тойронд “Торгоны замын аж ахуйн бүсийг хамтдаа байгуулъя”, “Арилжаа худалдааг ахиулан шинэ хөгжлийг биелүүлье”, ”Ногоон өнгөт санхүүгийн өсөлтийг хамтдаа цогцлооё”, ”Итгэл сэтгэлийн холбооны суурийг бататгая” гэсэн зургаан сэдвээр ярилцлага хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Үйл ажиллагааны үеэр бас 2020 оны Хятад, Монгол, Оросын Тинк танкын олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулах газар орон ба холбогдох хэрэг явдлыг зөвшилцөн тогтсон бөгөөд “Хятад, Монгол, Оросын Тинк танкын хамтын ажиллагааны холбооны 2019 оны Хөххотын хамтын ажиллагааны тунхаг”-ыг нийтэлсэн байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл