solongonews
Олон улсын сансрын нисгэгчид эх дэлхийдээ амжилттай газардав
2020-10-23 19:18
Олон улсын сансрын нисгэгчид эх дэлхийдээ амжилттай газардав.

ОХУ-ын сансрын нисгэгч Анатолий Иванишин, Иван Вагнер болон АНУ-ын сансрын нисгэгч Кристофер Кассиди нар Олон улсын сансар судлалын өртөөнд 196 хоногийн турш хамт байж үүрэгт ажлаа дуусган энэ сарын 22-нд Казахстаны нутаг дэвсгэрт эх дэлхийдээ амжилттай газардсан байна.

Сансрын нисгэгч нар энэ оны 04-р сарын 09-нд Казахстаны Байконур сансрын төвөөс нэгэн хөлгөөр хамт хөөрсөн юм. Тэд олон улсын сансар судлалын өртөөнд хамтдаа 196 өдөр байсан ба энэ хугацаан дэлхийг 3136 удаа тойрчээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл