Дөрвөн өдөр үргэлжилсэн Хятадын олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний анхдугаар экспо 05-р сарын 10-нд хаалтаа хийж, 70 орчим улс орон, бүс нутгийн нийт 1505 аж ахуйн нэгж компанийн 2628 өргөн хэрэглээний брэндийн барааны брэндүүд оролцож, 240 мянган гаруй зочид ирж сонирхсон байна. Хятадын олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний анхдугаар экспогийн нийт үзэсгэлэнгийн талбай нь 80,000 хавтгай дөрвөлжин метр бөгөөд энэ нь Ази, Номхон далайн бүс нутгийн хамгийн том нэрийн үзэсгэлэн болох юм. Олон улсын үзэсгэлэнгийн талбай нь 60,000 хавтгай дөрвөлжин метр, нийт үзэсгэлэнгийн талбайн 75 хувийг эзэлдэг бөгөөд үнэт эдлэл, очир алмаз, дээд зэрэглэлийн хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, цогц үйлчилгээ зэрэг таван мэргэжлийн үзэсгэлэнгийн хэсэгт хуваагдан зохиогджээ.
Үзэсгэлэнгийн үеэр шинэ бүтээгдэхүүн танилцуулах, худалдан авалт хийх, үйлдвэрлэлийн сурталчилгаа зэрэг 130 гаруй арга хэмжээ зохион байгуулагдаж, 93 талбай шинэ бүтээгдэхүүний нээлтийн арга хэмжээ, 12 талбай худалдан авах үйл ажиллагааг хамарсан байна. Үзэсгэлэнгийн шууд нэвтрүүлгээр дамжин 16 сая гаруй хүн сонирхон үзсэн бөгөөд 68 сая юанийн бараа бүтээгдэхүүний эргэлт гарчээ. Урьдчилсан статистик мэдээллээр үзэсгэлэнд оролцогчдын 80 гаруй хувь нь хоёр дахь удаагийн Хэрэглээний экспод оролцох хүсэлтэй байна.
Хятадын олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний анхдугаар экспо өндөрлөлөө
2021-05-11 09:45
Хятадын олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний анхдугаар экспо өндөрлөлөө.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
