Хөдөө орон нутгийн цахим худалдаа хөгжиж эхэллээ
2017-06-23 11:09
Өвөр Монголын хөдөө орон нутгийн цахим худалдаа хурдтай хөгжиж, жилийн орлого тэрбумыг давсан байна.
ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны мэдээлснээр Өвөр Монголын хөдөө орон нутгийн цахим худалдаа хурдтай хөгжиж, ядуурлыг бууруулах шинэ арга зам болон хөгжин төлжиж байна.

2016 оны эцсийг хүртэл Өвөр Монгол орон цахим худалдааны сумын зэрэглэлийн үйлчилгээний 25 төв, багийн зэрэглэлийн үйлчилгээний 735 төв байгуулсан бол цахим худалдаагаар бизнес эрхлэгчид 17 мянга болон нэмэгдэж, 2016 оны цахим худалдааны жижиглэнгийн ерөнхий орлого 1 тэрбум юаниас давсан байна.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Умардын Мэдээ Мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх
