Хятадын Түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах сангаас зохион байгуулсан "Түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах ажилд нийгмийн хүчнийг оролцуулах тухай III чуулга уулзалт" 06-р сарын 26-нд Бээжин хотноо боллоо. Тус хуралд оролцсон 200 гаруй эрдэмтэн судлаачид түүх соёлын дурсгалт зүйлсийг хэрхэн хамгаалж, ашиглах талаар өргөнөөр хэлэлцжээ.
Өнгөрсөн оны 07-р сарын 08-нд ЮНЕСКО Хятадын Фүжянь мужийн Шямэнь хотын Гүлан-Юйгийн соёлыг дэлхийн соёлын өвд бүртгэж авсан юм. Тус төсөл түүх соёлын дурсгалыг бодит амьдралтай уялдуулж чадсан нийтлэг жишээ болжээ. Гүлан-Юйгийн соёлын удирдах зөвлөлийн дэд дарга Ван Вейшань хэлсэн үгэндээ: Гүлан-Юй бол хорооллын статустай. Түүхэнд олон төрийн үед хүмүүс амьдарч байсан хороолол байсан. БНХАУ байгуулагдсаны дараа хотын хороолол, 1980, 1990-ээд онд дахин аялал жуулчлалын шинжтэй хороолол болсон юм. Ирээдүйд соёл, жуулчлалыг хослуулсан үйл явц өрнөнө. Гүлан-Юйгийн соёлыг хамгаалахдаа түүхэн дурсгалыг урьдын үүргийн дагуу ашиглахыг чухалчилж байна гэжээ.
"Гүлан-Юй бол дүүргийн шинжтэй соёлын өв бөгөөд түүнийг маш өвөрмөц маягаар ашиглах ёстой. Урьд хорооллын бүтэцтэй байсан учраас түүнийг тэр үүргээр нь ашиглах хэрэгтэй. Хамгаалах явцад зарим барилгын үүрэг зориулалт өөрчлөгдсөнийг сэргээж байгаа. Энэ бол бодит амьдралтай уялдуулан хамгаалж буй хэрэг юм. Урьдын үүрэг зориулалтыг нь хэрхэн сэргээх нь бидний хувьд маш чухал болно."
Эртний тосгоны судалгааны ажил хийж буй Хятадын хотжилтод тус дөхөм үзүүлэх нийгэмлэгийн хот хөдөөгийн ажлыг зохицуулах комиссын орлогч дарга Сунь Жүнь хэлэхдээ: Эртний тосгон бол амьд организм юм, барилга байгуулалт хийх нь түүний нэг жижиг хэсэг. Хэрэв түүнд хүн суухгүй бол тэр барилгыг хамгаалсны ач холбогдлоо алдана гэжээ. Тэрээр үзэхдээ: Хятад улс эртний тосгоныг тийм ч олон жил хамгаалаагүй. Харин түүнд нь хүн амьдарч ирсэн юм. Засгийн газраас тариачдад туслан орон сууцыг нь засаж сэлбэн, барьж байгуулсан түүх байхгүй. Тосгоны ард иргэд өөрсдөө засаж, барьж байгуулдаг байлаа. Эртний тосгоныг хамгаалахад хамгийн гол нь залуусыг тосгонд нь буцааж ирүүлэх явдал юм. Бид хөдөө тосгонд олон төсөл хэрэгжүүлсэн. Уламжлалт тосгон, үндэсний аюулгүй байдлын тосгон, эртний барилга, Яа-Аний газар хөдлөлт зэрэг олон ажил хийснээс хамгийн чухал нь уламжлалт тосгон, түүх соёлыг хамгаалах байгууллагыг анхан шатанд оруулах явдал юм гэжээ.
Эртний барилга байгууламжийг хамгаалахад амьдралын элемент, музейг хамгаалахаас гадна амьжиргааны хүчтэй болгож, ард иргэдтэй улам ойр байлгах шаардлагатай юм.
Хятадын Соёлын өвийг хамгаалах сангийн зөвлөлийн дарга Ли Шяожие хэлэхдээ: "Соёлын өвийг дахин амилуулахад" бүх шатны соёлын өвийг хамгаалах байгууллагын нээлттэй байдлыг өргөтгөх хэрэгтэй. Гагцхүү нээлттэй байлгаж байж л олон нийтэд үйлчилж, соёлын өвийн үнэ цэнгийг уламжлах зорилтоо биелүүлж чадна гэжээ.
Тэрээр хэлэхдээ: "Музейг төлбөргүй ажиллуулах болсноор байдал нэлээд сайжирсан. Гэвч зардал мөнгөний хомстлоос болж, анхан шатны буюу сяний зэрэглэлийн зарим музейг байнга нээлттэй байлгах боломжгүй, мөн соёлын өвийг хамгаалах зарим газар боловсон хүчин дутмаг байна. Энэ асуудлыг зохицуулахад нээлттэй хандаж, орон нутгийн соёлын өвийг хамгаалагч, сайн дурынхныг ашиглан, иргэд соёлын өвтэй танилцахад тус дөхөм болох ёстой. Энэ бол маш уян хатан ашиглалт юм" гэжээ.
Хятадын Үндэсний музейн дэд захирал асан Чэнь Люйшэн хэлсэн үгэндээ: Олны сонирхлыг татсан музейтэй болъё гэвэл музейд тавьсан эд өлгийн тухай үзэгчдэд бүрэн гүйцэд мэдээлэл өгдөг болох хэрэгтэй гэжээ.
Гүлан-Юйгийн удирдах зөвлөлийн дэд дарга асан Ван Вэйшань хэлэхдээ: Гүлан-Юйгийн соёлын өвийн удирдлагыг байгуулах үед, бизнесийн төрөл ердөө 12 хувийг эзэлж байлаа. Учир нь хэтэрхий бизнесийн зориулалтаар ашиглавал, Гүлан-Юйгийн соёлын ерөнхий орчин эвдэгдэх болно гэжээ.
