64,89 сая хүн вакцинжуулалтад хамрагджээ
2021-03-15 16:36
64,89 сая хүн вакцинжуулалтад хамрагдаад байна.
Хятадын Төрийн зөвлөлийн коронавиурсээс урьдчилан хянан сэргийлэх хамтарсан ажлын механизм өнөөдөр буюу 03-р сарын 15-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурлаар Хятадын коронавиурсний вакцинжуулалтын ажлын байдлын тухай танилцуулсан байлаа.

Уг хурлаар 03-р сарын 14-ний өдөр хүртэл давхардсан тоогоор нийт 64,89 сая хүн коронавиурсийн вакцинжуулалтад хамрагдаад байна. Одоогийн байдлаар вакцинжуулалтыг гол бүлэг, өндөр эрсдэлтэй бүлэг болон бусад бүлгүүд гэсэн зарчмын дагуу зохион байгуулж байхын зэрэгцээ нэн олон иргэдийг коронавиурсийн вакцинжуулалтад хамруулна гэж Хятадын Эрүүл мэндийн үндэсний комиссын орлогч дарга Ли Бинь танилцууллаа.
Зохиогч: ХҮӨ ЮЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх
