ӨМӨЗО-ы ой шугуй, нутаг бэлчээрийн товчооноос мэдээлэхдээ, өнөөг хүртэл ой шугуйн ургамлын бүрхэвч 22.1 хувьд хүрчээ.
ӨМӨЗО-ы ой шугуй, нутаг бэлчээрийн товчооны элсийг сааруулж ойжуулах газрын дарга танилцуулахдаа: - Өвөр Монгол сүүлийн жилүүдэд жил бүр ой шугуй экологийн бүтээн байгуулалтын үүргийг 666.7 гаруй мянган га талбайгаар биелүүлж, Хятад улсын экологийн бүтээн байгуулалтын ерөнхий үүргийн есний нэг хувийг эзэлж байна гэжээ.
Өвөр Монгол их хэмжээгээр ойжуулалт хийж, байгалийн ойг хамгаалах, Бээжин, Тяньжинь хотын эргэн тойрны элс, салхины эх үүсвэрийг сааруулах, тариалахыг зогсоож ой модыг сэргээх, умардын гурван орны хамгаалалтын ойн системийн бүтээн байгуулалт зэрэг улсын экологийн гол төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, экологийн системийн нөхөн сэргээлтийг сайжруулсаар байна.
Өвөр Монгол элс манхан, элсэрхэг газрыг сайжруулах экологийн бүтээн байгуулалтыг гол ажил болгон, элс манхныг засах ажлыг үргэлжлүүлэн хийв. Хулан шарга дааганы элсэрхэг газар, Үзэмчиний элсэрхэг газрын гол орон нутгийг тусгай төслөөр засан сайжруулж, 2018 онд Өвөр Монголын элс манхнаас сэргийлэн зассан талбай 846.67 мянган га хүрчээ.
Өвөр Монгол 2015 оны 04-р сарын 01-ний өдрөөс эхлэн байгалийн ой модыг худалдааны чанартай огтлохыг зогсоож, жил бүр модон материал огтлох хэмжээг 152 мянган куб метрээр багасгаж, байгалийн ой модны нөөц баялгийг хамгаалахыг бүх талд биелүүлжээ.
Олон жилийн экологийн сэргээлтээр дамжаад Өвөр Монгол ой шугуйн бүтцийн хэмжээ, нутаг бэлчээрийн ургамлын бүрхэвчийн хэмжээ хос нэмэгдлийг биелүүлэв. Одоогийн байдлаар цөлжилт багасч, Бадайн жарны элс зэрэг таван их элсэн цөлийн эргэн тойрны гол засах орон нутгийн цөлжилт тэлж ихсэх байдлыг сааруулан зогсоов. Хөлөнбуйрын элсэрхэг газрын цөлжсөн талбайг багасгаж, Хөвчийн элсний цөлжилтийг сааруулсан хэмжээ 34 хувьд хүрч, Тэнгэр элсний зүүн өмнө захаар цөлжилтийг сааруулж, элсийг тогтворжуулах бүс бүрдсэн байна.
