solongonews
Тал нутгийн соёлыг түмний сонирхолд
2017-09-04 16:13
Анхилам цэцэг дэлгэрэн наадмыг чимж, ард түмэн баясан соёлын наадмаа магтана. Долоо хоног үргэлжилсэн Хятад улс-Өвөр Монголын XIV удаагийн тал нутгийн соёлын наадам амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ нь баялаг агуулга, олон хэлбэрийн соёлын том наадам бөгөөд шилдэг бүтээл, өнгө ялгарам үзэсгэлэн бүрдсэн томоохон үйл ажиллагаа юм. Үр дүнгээ хамтдаа харж, иргэдийн сэтгэлийг ундалсан соёлын хур, тал нутгийн соёлыг бүх талаар гүн гүнзгий, олон талаас төвлөрүүлэн харуулсан үзүүлбэр болно.
Бахархам сайхан нэг гарагийг эргэцүүлбэл, нээлтийн ёслолын шилдэг яриан жүжиг “Тал нутгийн гэрэлт хөшөө", хаалтын ёслолын дуу бүжгийн тоглолт “Тал нутгийн Улаанмөчир", Тал нутгийн соёлын гол сэдэвт форум, уламжлалт гар урлал+ орчин үеийн хөгжлийн үзүүлбэр, хөдөө орон нутгаар хийсэн аялан тоглолт содон бүтээл солонгорсон Тал нутгийн соёлын наадам нь Өвөр Монголын үндэстнүүдийн иргэдийн сонирхлыг татсан соёлын их дайллага болсноор  үл барам үндэстний утга урлагийг цэцэглүүлэх, үндэстний соёлын хүчирхэг орны бүтээн байгуулалтыг ахиулахад чухал орон зай, тайз болсон байна.


Өргөн уудам сүрлэг үзэмжит Өвөр Монгол нь өнгө ялгарам эчнээ гойд тал нутгийн соёлыг бий болгожээ. 70 жилийн ойн шинэ түүхийн гараанаас бид дарга Ши Жиньпиний“Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоо бүтээн байгуулж, агуу их Хятад улсын мөрөөдлөө хамтдаа биелүүлье”бичээсийн агуулгыг бүх талаар гүнзгий суралцан хэрэгжүүлж, үндэстний соёлын хүчирхэг орныг бүтээн байгуулах түүхийн хүнд үүргийг ухамсарлан үүрэглэж, тал нутгийн соёлын дотоод үнэ өртгийг гүнзгий уудалж, тал нутгийн соёлын нөлөөлөх хүчийг тасралтгүй өргөтгөж, Өвөр Монголын соёлын хөгжил, цэцэглэлтийг бүх талаар ахиулъя.
Тал нутгийн соёлыг уламжлан мандуулж, соёлын шинийг бүтээн хөгжих талыг ахиулахад шинийг бүтээх ойлголт, агуулга, арга барил, хэлбэрээр утга урлагийн зохион бүтээлийн өндөрлөгөөс оргил тийш хөтлөн дагуулахыг шаардана. Илүү их итгэлтэй, нээлттэй хандлагаар Хятад улсын дотоод гадаад, Өвөр Монголын дотоод гадаадын соёлын олон содон бүтээлийг нэвтрүүлж, соёлын харилцааны дундаас соёлын гойд содон хүчийг ухааран мэдэрч, ард түмний ойлголцлыг нэмэгдүүлэхийг шаардана. Ард түмнээр  цөм болгох хөгжлийн үзэл бодлыг ямагт баримталж, үндэстнүүдийн олон түмэнд соёлын хөгжлийн үр дүнг цаг тухайд нь гүйцэд хүртээхийг шаардана. Соёлын зах  зээлийг боловсруулахыг соёлын бүтээх хүч, уламжлан дамжуулах хүч, нөлөөлөх хүчний зангилаа болгохыг ямагт баримталж, бүх талын нийгмийн нөөц баялаг ба хүчийг хөтлөн дайчилж, утга урлагийн зохиол бүтээл, үйлдвэрлэл, борлуулалтын хэлхээнд оруулахыг шаардана. Боловсон хүч бол соёлын хөгжлийн нэгдүгээр нөөц баялаг гэх ойлголтыг бий болгож, утга урлагийн боловсон хүч товойн гарах замыг нэмэгдүүлж, нэг хэсэг нөлөөлөх хүчтэй соёлын оргилыг бий болгохыг шаардана. Шинийг бүтээх болон нээлтийн талыг бүрэн гүйцэд сайн хийж, иргэдэд ашиг хүртээхийг бодит байдлаар гүйцэтгэж, зах зээлийг хүчирхэгжүүлж,  боловсон хүчийг шилдэг болгох таван талыг сайн баримталбал Тал нутгийн соёлыг илүү сайн мандуулж, утга урлагийн содон бүтээлийг дэлгэн үзүүлж, соёлын хөгжлийг ахиулж, нийгмийн эв нэгдлийг ахиулж чадна.

Энэ жилийн сайхан өнгө төрх гандлаа гэж битгий гомдоорой, ирэх хаврын гоё цэцэг сайхан дэлгэрэх юм. Цаг үеийн уриа, иргэдийн хүсэн хүлээсэн сэтгэлийн хариу, тал нутгийн шилдэг соёлыг ӨЗО-ны хөгжилтэй уусгаж, ард түмний оюун санаа соёлын хэрэгцээ шаардлагыг тасралтгүй хангаж, Өвөр Монголын соёлын бүтээн байгуулалтыг дахин шинэ шатанд гаргахыг тасралтгүй ахиулж, “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоо бүтээн байгуулж, агуу их Хятад улсын мөрөөдлөө хамтдаа биелүүлье”урайн дор шилдэг үр дүн гарган, соёл хөгжин цэцэглэсэн хамгийн шинэ үр дүнгээрээ Намын XIX их хурал  амжилттай зохион байгуулагдахыг хүсэж байна!

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл