solongonews
Ли Баолины уран зургийн үзэсгэлэн болов
2016-10-24 23:44
Ли Баолины уран зургийн үзэсгэлэн болов

Хятадын "Үндэсний Музей", Хятадын "Үндэсний уран зургийн галерей" хамтран зохиосон "Алс хайрханы дуудлага-Ли Баолины 80 насны урлагийн үзэсгэлэн" 10 дугаар сарын 23-нд Хятадын "Үндэсний Музей"-д болов.

Үзэсгэлэнгийн нээлтийн өмнө Ли Баолинь хэлэхдээ: - Энэхүү үзэсгэлэн маань 80 насныхаа ойгоор эх орон, ард түмэндээ дэлгэн үзүүлж буй үзэсгэлэн юм. Тэрээр үзэсгэлэнгийн үеэр нийгмийн олон этгээдийн хайр халамжид талархлаа илэрхийлж сурагчтайгаа хамтран бүтээсэн "Цэргийн хүчээ нэгтгэсэн нь" хэмээх алдарт бүтээлээ Хятадын "Үндэсний Музей"-н цуглуулгад хандивлаж байна гэжээ.

Линь Баолинь, Жөү Шүн Кай багш сурагч хоёрын хамтран бүтээсэн "Цэргийн хүчээ нэгтгэсэн нь" хэмээх бүтээл нь түүхэн сэдэвт сонгодог бүтээл юм. Тэд энэхүү бүтээлээ 1976 онд бүтээж, Хятадын улаан армийн урт замын аян дайны цэрэг дайчид Шаньбэй нутагт хүрсний дараа 1, 2, 4-р замын цэрэг уулзаж хүч нэгдэж байгаа байдлыг харуулсан юм. Энэхүү бүтээл тухайн цаг үеийн байдлыг үнэ мөнөөр нь харуулж чадсанаараа мэргэжилтнүүдэд сайшаагдсан бүтээл болж чаджээ.

Линь Баолинь энэ удаагийн үзэсгэлэнд 60 гаруй жилийн турш бүтээсэн шилдэг 66 бүтээлээ дэлгэн үзүүлжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Ради
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл