Энэ жилийн 01-ээс 03-р сард Эрээн боомтоор 12 мянган тонн үхэр, хонины боловсруулсан мах импортлогдсон нь өнгөрсөн оны мөн үеэс 4.4 дахин нэмэгджээ. Мөн 200 сая юанийн өртөг олсон нь мөн үеэс 3.4 дахин нэмэгджээ.
2015 оны 11-р сарын 10-ны өдөр Хятад, Монгол хоёр улс “БНХАУ ба Монгол Улс үхэр, хонины эко махан бүтээгдэхүүн экспортолж, импортлох хамтын ажиллагааны хөтөлбөр" байгуулснаас хойш Эрээн боомтоор импортлох үхэр, хонины мах багагүй нэмэгдэж байна. Хүнсний махан бүтээгдэхүүний хяналт шалгалтыг сайтар баталгаажуулахын тулд Эрээний Гаалийн газар, Амтны хижгийн хяналт шалгалтын төвийн туршилтын технологийн давуу талыг түшиглэж, "COVID-19" нуклейн хүчлийн тест хийх, үр дүнг бодитой цаг хугацаанд нь ажиллуулж, Эрээн боомтоор нэвтрэх нөхцөл боломжийг хангаж байна.
