solongonews
ӨМӨЗО-ны АТИХ-ын XII удаагийн VI хурал амжилттай өндөрлөв
2017-01-18 22:00
ӨМӨЗО-ны XII удаагийн Ардын Төлөөлөгчөдийн Их Хурлын VI хурал тав дахь удаагийн бүх хурлыг 1 дүгээр сарын 18-ний 17:00 цагт хуралдуулав.

        ӨМӨЗО-ны XII удаагийн АТИХ-ын төлөөлөгч одоо 534 хүн байгаа бөгөөд энэ удаагийн хуралд 499 хүн оролцож,  хуульд тогтсон хүний тоонд нийцсэн байна.

   Их хурлаас Засгийн газрын ажлын тухай шийдвэр, ӨМӨЗО-ны 2016 оны улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, мөн түүний 2017 оны байдлын тухай шийдвэр, ӨМӨЗО-ны 2016 оны эдийн засгийн төсвийг гүйцэтгэсэн байдал. Түүнчлэн 2017 оны бүх орон ба Өөртөө Засах Орны төсвийн тухай шийдвэр, ӨМӨЗО-ны АТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлангийн тухай шийдвэр, ӨМӨЗО-ны Ардын дээд зэргийн шүүх хорооны ажлын тайлангийн тухай шийдвэр, ӨМӨЗО-ны Ардын хянан шалгах хорооны ажлын тайлангийн тухай шийдвэрийг батлав. ӨМӨЗО-ны Намын дарга Ли Жихэн илтгэл тавив. Үдээс хойших 17:35 миниутад ӨМӨЗО-ны АТИХ-ын XII удаагийн VI хурал Хөххотод амжилттай өндөрлөлөө.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл