Төрийн зөвлөлийн Хаврын баярын тээврийн асуудал хариуцсан комиссоос 02-р сарын 16-ны өдөр Хятадын 2023 оны хаврын баярын 40 хоногийн хугацаанд, зорчигчдын урсгал давхардсан тоогоор 4.733 тэрбумд хүрснээс бизнесийн зориулалттай зорчигч тээвэрлэлт мөн давхардсан тоогоор 1 тэрбум 595 саяд хүрсэн нь 2022 оны мөн үеийнхээс 50.5 хувиар өсөж, 2019 оны мөн үеийнхээс 53.5 хувиар сэргэлээ гэж мэдээлэв.
Тодруулбал, төмөр замаар 348 сая, хурдны авто замаар 1 тэрбум 169 сая, усан замаар 22 сая 452 мянга, иргэний агаарын тээврээр 55 тэрбум 214 сая зорчигч үйлчлүүлжээ. Энэ нь 2022 оны мөн үеийнхээс 37.5 хувь, 55.8 хувь, 37.1 хувь ба 38.7 хувиар тус тус өссөн байж, 2019 оны мөн үеийнхээс 85.5 хувь, 47.5 хувь, 55.1 хувь ба 75.8 хувиар сэргэжээ.
Ерөнхий байдлаас үзэхэд энэ оны хаврын баярын зорчигч тээвэрлэлтийн хүчин чадал хангалттай, тээвэрлэлтийн зохион байгуулалт эмх цэгцтэй, аюулгүй байдлын нөхцөл байдал тогтвортой, урьдчилан сэргийлж хэрэгжүүлэх арга хэмжээ зохистой, үйлчилгээний баталгаа сайн байсан бөгөөд хурдны авто замаар давхих суудлын машины урсгал дээд түвшинд хүрч, бизнесийн зориулалттай зорчигчдын урсгал огцом нэмэгдэн, олон төрлийн тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээ ихсэж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулалт үр дүнтэй хэрэгжиж чадсан юм.
