solongonews
“Ус намгархаг газрыг хамгаалах хууль” албан ёсоор хэрэгжиж эхэллээ
2022-06-02 10:27
Хятадын анхны “Ус намгархаг газрыг хамгаалах хууль” албан ёсоор хэрэгжиж эхэллээ.

Хятадын “Ус намгархаг газрыг хамгаалах хууль” 06-р сарын 01-ний өдөр албан ёсоор хэрэгжиж, Хятад улс анх удаа ус намгархаг газрын экосистемийг тусгайлан хууль тогтоомжийн хамгаалалтад хамруулж, Хятадын ус намгархаг газрыг хамгаалах ажил хуулийн хяналтад орсныг харууллаа.

Ус намгархаг газар нь дэлхийн экосистемийн чухал бүрэлдэхүүн хэсэг, усны нөөцийг хадгалах, усны чанарыг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, үер болон гангаас сэргийлэх, уур амьсгалыг зохицуулах зэрэг чухал экологийн чадавхтай байдаг. Энэ нь экологи, хүнс, усны нөөц, биологийн аюулгүй байдлыг хангах, дэлхийн цаг уурын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд “дэлхийн бөөр”, “төрлийн генийн банк” гэгддэг.

Сүүлийн өдрүүдэд Хятад улс ус намгархаг газрыг хамгаалах ажлыг бэхжүүлж, улс болон мужаас 97 ус намгархаг газрыг хамгаалах тухай дүрэм тогтоолыг боловсронгуй болгож, Хятадын анхны ус намгархаг газрыг хамгаалах төрийн бодлогын систем бүрэлдсэн байна. Олон улсын ач холбогдол бүхий 64 ус намгархаг газар, улсын чанартай 29 намгархаг газрыг тогтоож, 600 гаруй намгархаг газрын хамгаалалтын бүс, 1600 гаруй намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, ус намгархаг газрын хамгаалалтын түвшин 50 хувь дээшилжээ.

Хятадын ой, бэлчээрийн товчооны дэд дарга Бао Дамин саяхан болсон товчооны ээлжит хэвлэлийн бага хурал дээр танилцуулахдаа "Ой мод, бэлчээр тал, цөл,ус намгархаг газар бол байгалийн чухал экосистем болох юм. Хятад улсад “Ойн тухай хууль”, “Бэлчээрийн тухай хууль”, “Элснээс урьдчилан сэргийлэх, хянах тухай хууль” зэрэг тусгай хуулиуд бий. “Ус намгархаг газрыг хамгаалах тухай хууль”-ийг нийтэлсэн нь Хятадын экосистемийн хууль тогтоомжийг төгөлдөржүүлж, Хятадын экологийн соёл иргэншлийн тогтолцоог улам баяжуулан сайжруулсан явдал юм" гэжээ.

Тэрээр мөн “Ус намгархаг газрыг хамгаалах хууль” бол Хятадын анхны ус намгархаг газрыг хамгаалах тусгай хууль байж, нийт 7 бүлэг 56 зурвас агуулгатай байж, ус намгархаг газрын экосистемийг бүхэлд нь хамгаалж, сэргээн засварласны үндсэн дээр ус намгархаг газрыг хамгаалж, Хятадын ус намгархаг газрыг хамгаалах ажлыг хуулийн засаглалын замд оруулсан. Хуулийн заалтыг бүрэн, үнэн зөв, иж бүрэн хэрэгжүүлж, хуулийн дагуу ус намгархаг газрыг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг урагшлуулж,Хятадын ус намгархаг газрыг хамгаалах ажлыг чанарын өндөр түвшинд ахиулах хэрэгтэй" гэжээ.

Бао Данмин хэлэхдээ "Хятад улс “Ус намгархаг газрыг хамгаалах хууль” -ийг чанд хэрэгжүүлж,ус намгархаг газрын хамгаалалт болон ус намгархаг газрын хамгаалах цар хүрээг шинжлэх ухаанчаар тогтоож, ус намгархаг газрын ерөнхий хэмжээг батална. Байгаль орчинд ээлтэй арга бодлого хэрэгжүүлж, ус намгархаг газрын өрийн сэргээгдэх чадварыг дээшлүүлж, экологийн нөхөн сэргээлт, ихээхэн доройтсон намгархаг газрын иж бүрэн менежментэд анхаарлаа хандуулна. Ус намгархаг газрын менежментийн тогтолцоог боловсронгуй болгож, ус намгархаг газрын ангиллын менежментийн тогтолцоог бий болгож сайжруулах, чухал намгархаг газрын жагсаалтыг хэвлэн нийтлэх, ангиллын менежментийн арга хэмжээг боловсруулна. “Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөөн”-ий (2021-2025 он) эцэс гэхэд Хятадын ус намгархаг газрын хамгаалалтын түвшинг 55 хувьд хүргэж, 1 сая мү намгархаг газрыг сэргээх ажлыг бэхжүүлнэ" хэмээн танилцууллаа.

Зохиогч: ЧЭНЬ ШҮӨ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл