Хятад улсын ”Чанжэн” цуврал зөөгч пуужин 400 дахь удаагаа хөөргөв
2021-12-11 20:51
Хятад улсын ”Чанжэн” цуврал зөөгч пуужин 400 дахь удаагаа хөөргөв.
Арван хоёрдугаар сарын 10-нд Хятад улсын Чанжэн цуврал зөөгч пуужингууд 400 дахь хөөргөлтөө хийв.

Чанжэн 4B зөөгч пуужин нь Шыжянь 6-05 групп хиймэл дагуулыг сансарт амжилттай гаргав. Хиймэл дагуулыг сансрын орчныг судлах, шинэ технологийн туршилтын баталгаажуулалт хийхэд ашиглах юм. Энэхүү даалгаврын пуужин болон хиймэл дагуулуудыг Хятадын Сансар судлалын шинжлэх ухаан, технологийн корпорацын наймдугаар академи бүтээжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
