ХКН-ын XX их хурлын Хэвлэл мэдээллийн төв аравдугаар сарын 12-ноос үйл ажиллагаагаа эхэлнэ. Бээжингийн Шинь Шы Жи Ри Хан зочид буудал дахь Хэвлэл мэдээллийн төвд сэтгүүлчдийг хүлээн авч үйлчлэх тусгай бүсийг бэлдэж зэхжээ.
Тус төвийнхөн ХКН-ын XX их хурлыг сурвалжлах Хонконгийн засаг захиргааны онцгой бүс, Макаогийн засаг захиргааны онцгой бүс, Тайваний бүс нутгийн мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид болон гадаадын сэтгүүлчдэд сурвалжлах үнэмлэхийг нь олгож, тэдний өргөдөл хүсэлтийг хүлээн авч зохицуулах, их хурлын үеэрх хэвлэлийн бага хурал, сэтгүүлчдийн уулзалтыг зохион байгуулах, сурвалжилгын орчин нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй ажиллах юм.
Хэвлэл мэдээллийн төвийн веб сайт(http://20th.cpcnews.cn)болон холбогдох мэдээллийн цахим тавцан (Wechat, Weibo, TouTiao)-г аравдугаар сарын 10-ны 00:00 цагаас нээлттэй болгож, их хурлын мэдээлэл, Хэвлэл мэдээллийн төвийн мэдээлэл, сэтгүүлчдийн сурвалжлах үйл ажиллагааны тухай мэдэгдэл зэргийг цаг алдалгүй нийтлэх болно. Тус веб сайтын “Сурвалжлагчийн булан”-д энэхүү том арга хэмжээг сурвалжлахаар томилогдсон дотоод гадаадын сэтгүүлчдэд зориулсан мэдээллүүд тавигдах юм байна.
