Энэ удаагийн уралдаанд нийт 21 анги оролцож, 5 баг хуваан уралдав. Жүжгийн төрөлд монгол түүх, зан заншлыг харуулсан “Өнчин хөвгүүн Чингисийн есөн өрлөгтэй цэцэлсэн нь”, “Арван хоёр жил”, “Шинэ жилийн золголт” зэрэг жүжиг, дэлхийн нэртэй үлгэр домог “Чүдэнз худалдагч охин”, “Гүрвэл” болон “Миний хайртай эх байгаль”, “Осол эндэл” зэрэг баялаг агуулгатай 21 жүжгийг багтаажээ.
Жүжиг урлагийн төрөл болно. Ярих, дуулах, бүжиглэх, жүжиглэхийг уялдуулсан болохоор сурагчдын бүх талын авьяасыг тодруулдаг.
- Манай ангийн сурагчид “Шинэ жилийн золголт” хэмээх жүжгийг тоглосон. Сурагчдад монгол зан үйлийг таниулж, монгол үг хэлний баялаг сайхныг мэдрүүлэх зорилготой тус жүжгийг тоглосон Оюунцэцэг багш ярив.
- Тус уралдаанд бүх сурагчийг оролцуулсан нь сурагчдад өөрийгөө ялан дийлэх боломж хангасан явдал юм. Жүжиг тоглосноор мэдлэг чадварыг зэрэг хүмүүжүүлэхийн зэрэгцээ хүн болох ёсыг сургаж, эх нутаг, эх орон, эх хэл, эх соёлоо хайрлах үзэл ухамсрыг нэмэгдүүлэхийг зорьсон гэж тус сургуулийн дэд захирал Гэгээнтуяа ярилаа.
Тус үйл ажиллагаа нь сурагчдын авьяас чадварыг илрүүлсэн сургуулийн хүрээний соёлын ажлын нэг агуулга болж чадсан байна.
