solongonews
Хятадын хэрэглээний үнэ 0.7 хувиар өслөө
2023-07-17 16:55
Эхний хагас жилд Хятадын хэрэглээний үнэ 0.7 хувиар өслөө.

   Энэ оны эхний хагаст Хятадын хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар өссөн байна. Тодорхойлж үзвэл хүнс, архи, тамхи 2.1 хувь өсөж, хувцас 0.8 хувь өссөн бол орон сууцны үнэ 0.2 хувиар буурчээ. Өдөр тутмын хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ 0.5 хувиар өсөж, тээвэр, харилцаа холбооны үнэ 2.3 хувиар буурсан байна.

   Харин боловсрол, соёл, зугаа цэнгүүний үнэ 1.7, эм эмнэдэг, эрүүл мэндийн салбарын үнэ 1 хувиар, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ 2.9 хувиар өссөн байна. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн, тамхи, архины үнээс шинэ соргог жимс жимсгэнийн үнэ 7.9 хувь, гахайн мах 3.2 хувь байж, үр тариа 1.6 хувиар өссөн бол шинэ ногооны үнэ 2.7 хувиар буурчээ. Харин хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүчний үнийг хассаны дараах үндсэн хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар өссөн байна. 06 дугаар сард оршин суугчдын хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеийнхэнтэй ижил байж, өмнөх сараас 0.2 хувиар буурсан үзүүлэлттэй.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл