
Хятадын намрын үр тарианы гаралт нь жилийн нийт үр тарианы 75 хувийг эзэлдэг. Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны хөдөө аж ахуйн байдлын хамгийн сүүлийн үеийн мэдээгээр гамшигт нэрвэгдсэн газар нутгийг эс тооцвол Хятадын ихэнх хэсэгт намрын үр тарианы ургац өмнөх жилийнхээс илүү сайн байгаа аж.

Хятадад хойд зүгээс урагш өргөн хүрээг хамарсан олон төрлийн намрын ургац байдаг. Хятадын Зүүн хойд хэсгийн үйлдвэрлэлийн үндсэн талбай нь үндэсний намрын үр тарианы талбайн 35 хувийг эзэлдэг бөгөөд энд байгаа тутарга, эрдэнэ шиш нь боловсорч гүйцсэн хугацаандаа оржээ. Хатан гол, Хуайхэ голын намрын үр тарианы талбай нь үндэсний намрын үр тарианы талбайн 27 хувийг эзэлдэг байна, одоо мөн л боловсорч гүйцэх үе рүү аажмаар орж байна. Хятадын өмнөд нутаг нь үндэсний намрын үр тарианы талбайн 30 хувийг эзэлдэг юм. Одоогийн байдлаар тутарга нь цэцэглэж байна.


Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны хөдөө аж ахуйн байдлын хамгийн сүүлийн үеийн мэдээгээр, Хятадын намрын үр тарианы 15.7 хувийг хурааж авсан нь өмнөх оны мөн үеийнхтэй адил байна.


