solongonews
2020 он гэхэд 59 нисэх буудлыг бүтээн байгуулна
2017-07-04 16:17
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газраас саяхан гаргасан ”Орчин үеийн нэгдсэн тээврийн бүтцийг хурдасгах талаарх санал”-д сүүлийн хэдэн жилд Өвөр Монголын засмал зам, төмөр зам, агаарын тээврийн хөгжлийг тодорхойлжээ.

Өвөр Монголын хурдны замын бүтээн байгуулалтад 450 тэрбум юанийн хөрөнгө оруулж, 2020 он гэхэд Өвөр Монголын хэмжээнд хурдны замыг 200 мянган км засах төлөвлөгөө хийлээ.

Төмөр замын бүтээн байгуулалтад 200 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, 2020 он гэхэд 16500 км төмөр замын сүлжээг байгуулахын зэрэгцээ төмөр замын чанарыг батална. 

Агаар аяллын бүтээн байгуулалтад 30 тэрбум юанийн хөрөнгө оруулж, 2020 он гэхэд 59 нисэх буудлыг бүтээн байгуулна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл