
Пин Шян нь Гуанси мужийн баруун өмнөд хэсэгт байрладаг бөгөөд зүүн талаараа Нин Мин шянь, умард талаараа Лүн Жөү шяньтай хөшилдөг. “Хятадын өмнө хаалга” хэмээх нэртэй ажээ. Нань Нин-Сингапур эдийн засгийн коридор буюу “Нэг дугуй хоёр жигүүр”-ийн чухал хот болно. Мөн Хятадаас Вьетнам хүрэх тэрчлэн ACEAH-ны хамгийн томоохон бөгөөд хамгийн хялбар эх газрын зам болно. Хятад Вьетнамын хил дамнасан аялал жуучлал, арилжаа наймаа нэг цогц болсон аялал жуулчлалын ерөнхий хот, тэрчлэн Гуанси мужийн олон боомттой, цар хүрээгээр хамгийн томоохон хилийн хот болно.
9 дүгээр сарын 11-ний үдээс өмнө Хятад Вьетнамын нөхөрсөг зам болох Олон улсын боомтын бараа тээвэрлэлтийн тусгай шугам ашиглалтад орж, Хятадын болон Вьетнамын бараа тээвэрлэлтийн машин хилийн шугамаар харилцан орж гарсан байна. Хятадын нөхөрсөг боомт болон Вьетнамын нөхөрсөг боомтыг холбосон олон талын барилгын ажил дуусч, жуулчид, бараа тээвэрлэлт, мэдээ занги энэхүү саруул уудам шугамаар аялах болно.
Мөн бараа тээвэрлэлтийн шугам нь Хятадын Пиншян хот болон Вьетнамын Гаолү шянь хамтдаа бүтээн байгуулсан бөгөөд 54.39 сая юанийн хөрөнгө оруулсан байна. Шугамаар саадгүй нэвтрэхийг талыг бий болгохын тулд хоёр тал тус тус машин зогсоох өртөө гаргасан бол үүнээс Хятадын тал 10.9 мянган метр талбайг эзэлсэн байна. Энэхүү шугам ашиглалтад орсон нь Хятад Вьетнамын боомтын харилцан нэвтрэх ажлыг ахиулснаар барахгүй боомтоор нэвтрэхэд амар хялбар нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна. Мөн Пин Шян гаалийн хамгаалалтын бүсийн эх газрын шугамын бүтээн байгуулалтад түлхэц нөлөөг үзүүлэх болно.
