solongonews
Торгоны замын эдийн засгийн мэдээллийн төв байгуулна
2017-04-10 21:05
Шиньжаан Уйгарын Өөртөө Засах Орны Карами үүлэн тооцоолуурын паркийн намын хорооны дарга Ли Юнь саяхан хэлэхдээ, ”Нэг бүс нэг зам”-ын стратегийн боломжийг ашиглан, паркийн тал бүрийн нөхцөлийг сайжруулан, Карамаи үүлэн тооцоолуурын паркыг Торгоны замын эдийн засгийн мэдээллийн төв болгон байгуулна гэв.

   Ли Юнь ирээдүйд тус парк "Нэг бүс нэг зам"-ын завшаан боломжийг ашиглан үйлдвэрлэлийн давуу талаа нэмэгдүүлж, өгөгдөл хадгалах төв, өгөгдөл боловсруулах төв, программ үйлчилгээний төвийн бүтээн байгуулалтыг түргэсгэнэ. Улмаар торгоны замын эдийн засгийн бүсийн орнууд болон бүс нутгийн тоо баримтын баялгийг хуримтлуулж, шийдвэрлэх хүчин чадавхи, программ үйлчилгээг хөгжүүлэн, бүс нутаг, бүх Хятад цаашлаад дэлхий нийтийг хамарч, торгоны замын эдийн засгийн мэдээллийн төвийг байгуулна гэж хэллээ.

Эх сурвалжид тэмдэглэснээр, Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны удирдлага дор Карамаи үүлэн тооцоолуурын парк "Нэг бүс нэг зам"-ын мэдээллийн хонгилын бүтээн байгуулалтын чуулга уулзалтыг зохион байгуулж, нийтлэг ойлголтыг хуримтлуулан, холбогдох байгуулалтыг түргэтгэхээр төлөвлөж байна. 

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл