solongonews
”Шэньжөү-11”-ийн буцах бүхээг амжилттай газардав
2016-11-18 18:37
”Шэньжөү-11”-ийн буцах бүхээг амжилттай газардав

Сансрын лабораторын нислэгийн үүргийн ерөнхий командлах төвөөс сурвалжлагчийн мэдээлснээр, 18-ны өдрийн 13 цаг 11 минутад Бээжингийн Сансрын нислэгийн удирдах төв "Шэньжөү-11"-д буцах тушаал өгснөөр тойрог замын бүхээгээс дэлхийд буцах бүхээг амжилттай салж, 13 цаг 59 минутад "Шэньжөү-11" сансрын хөлгийн эх дэлхийд буцах бүхээг Өвөр Монголын төв нутгийн төлөвлөсөн бүсэд амжилттай газардсан байна. Нисгэгчид Жин Хайпэн, Чэнь Дүн нарын биеийн байдал сайн байна. Ийнхүү"Тяньгүн-2" болон "Шэньжөү-11" хөлгүүд нислэгийн үүргээ бүрэн дүүрэн амжилттай биелүүллээ.

Хятадын сансрын нисгэгчтэй сансар судлалын төсвийн холбогдох хариуцлагатан хэлэхдээ, "Тяньгүн-2" болон "Шэньжөү-11" сансрын нисгэгчтэй нислэгийн баг үүргээ бүрэн амжилттай биелүүлсэн нь Хятад улсын сансар судлалын төсвийн сансрын лабораторын үе шаттай хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол бүхий амжилтад хүрснийг харуулж, хойшдын сансрын станцыг байгуулж ажиллуулахад бат бэх суурийг тавьж өгсөн" гэжээ.

 

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл