solongonews
Жэжяны далайн хамгийн том салхин эрчим хүчний станцууд шугам сүлжээнд холбогдов
2021-05-17 10:56
Жэжяны далайн хамгийн том салхин эрчим хүчний станцууд шугам сүлжээнд холбогдов.

Өнгөрсөн ням гарагт Жэжян мужийн Жөүшань хотын хойд хэсгийн далай дахь Дайшань №4 далай дээрх салхины эрчим хүчний станц амжилттай ашиглалтад орж, эрчим хүч үйлдвэрлэх шугамд албан ёсоор холбогджээ. Далайн сэвшээ салхинаас "илгээсэн" цэвэр эрчим хүчийг Юйшань арлын эко нефть химийн баазад тасралтгүй нийлүүлэх болно.

Жэжян мужийн Жөүшань хотын хойд хэсгийн далай дахь Дайшань №4, Шэнгси №5, №6 далайн дээрх салхины эрчим хүчний станц нь Жэжян мужийн хамгийн том далай дээрх салхины эрчим хүчний бүлэг юм. Энэ удаагийн сүлжээнд албан ёсоор холбогдсон Дайшаны №4 далай дээрх салхины эрчим хүчний станц нь 54 салхин сэнстэй бөгөөд нийт суурилагдсан хүчин чадал нь 234 МВт, жилд 618 сая киловатт цаг ажиллах хүчин чадалтай. Бүх цахилгаан эрчим хүчийг Жэжян хотын Жөүшань дахь эко нефть химийн баазад ашиглах бөгөөд Жөүшань дахь эко баазад ногоон эрчим хүчийг үргэлжлүүлэн сэлбэх болно.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл