solongonews
Хятад улсын намгархаг газрын талбай дэлхийд 4-рт оржээ
2018-07-09 16:25
Хятад улсын намгархаг газрын талбай дэлхийд 4-рт оржээ.

Экологийн соёл иргэншлийн Гүй Ян олон улсын форумын 2018 оны хурлаар, Хятад улсын намгархаг газрын талбай 53.6 сая га талбайд хүрч, дэлхийд 4-рт оржээ.

Хятадын ой шугуй болон тал нутгийн товчооны статистик мэдээгээр, Хятад улсад олон улсын хэмжээний чухал намгархаг газар 57, намгархаг газрын байгалийн хамгаалалтын бүс 602, улсын нуга газрын цэцэрлэг 898 бий. Нуга газрын экологийн системд 4220 ургамлын төрөл, 2312 амьтан оршиж амьдарч, намгархаг газрын хамгаалалтын хэмжээ 49.03 хувьд хүрчээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл