solongonews
Хятад улсын нийт үйлчилгээний импорт экспорт 25.8 хувиар өсөв
2022-05-06 11:37
Хятад улсын нийт үйлчилгээний импорт, экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.8 хувиар өссөн байна.

 Сурвалжлагч Худалдааны яамнаас мэдээлснээр 2022 оны эхний улиралд Хятад улсын үйлчилгээний худалдаа эрчимтэй хөгжиж байна. Үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ 1456 тэрбум 990 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.8 хувиар өсжээ. Үүнд үйлчилгээний экспорт 713.98 тэрбум юань болж, 30.8 хувиар өссөн бол импортын хэмжээ 743.01 тэрбум юань болж, 21.3 хувиар өссөн байна. Үйлчилгээний экспортын өсөлт импортынхоос 9.5 пунктээр илүү байгаа нь үйлчилгээний худалдааны алдагдал 56.4 хувиар бууруулж, 29.03 тэрбум юаньд хүргэсэн байна. Гуравдугаар сард Хятад улсын үйлчилгээний импорт экспортын хэмжээ 503 тэрбум 600 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.1 хувиар нэмэгджээ.

 Мэдлэг шаардсан үйлчилгээний худалдаа тогтвортой өсөж байна. Нэгдүгээр улиралд мэдлэг шингэсэн үйлчилгээний импорт экспортын хэмжээ 615 тэрбум 660 сая юаньд хүрч, 14.1 хувиар нэмэгдэв. Үүнд, мэдлэг шаардсан үйлчилгээний экспорт 350.06 тэрбум юань болж, 16.3 хувиар нэмэгдсэн бол экспортын өсөлтийн хурдацтай салбаруудад харилцаа холбоо, компьютер, мэдээллийн үйлчилгээ, бизнесийн бусад үйлчилгээ, оюуны өмчийн нөөц ашигласны төлбөр тус тус 22.1 хувь, 14.6 хувь ба 11.2 хувиар өссөн байна. Мэдлэг их шаарддаг үйлчилгээний импорт 265.6 тэрбум юань болж, 11.4 хувиар нэмэгджээ. Импортын хамгийн хурдацтай хөгжиж буй салбар бол даатгалын үйлчилгээ бөгөөд 134.9 хувийн өсөлттэй.

 Аялал жуулчлалын үйлчилгээний импорт, экспорт бага зэрэг сэргэв. Нэгдүгээр улиралд Хятад улсын аялал жуулчлалын үйлчилгээний импорт экспортын хэмжээ 215 тэрбум 550 сая юаньд хүрч, 12.6 хувиар өсөж, экспорт 15.3 хувиар буурч, импорт 15.4 хувиар өссөн байна. Аялал жуулчлалын үйлчилгээг хасаж тооцвол Хятад улсын үйлчилгээний импорт, экспорт эхний улиралд 28.4 хувиар өсөж, үүнд экспорт 32.3 хувь, импорт 23.7 хувиар өсжээ. 2019 оны мөн үетэй харьцуулахад үйлчилгээний импорт, экспорт 55.8 хувиар өсөж, үүнд экспорт 70хувь, импорт 40.7 хувиар өссөн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл