Эрээн боомтын Жэнжөү-Европ чиглэлийн галт тэрэгний бараа тээвэрлэлт эрчимтэй нэмэгдэж байна
2016-08-11 23:45
Одоогийн байдлаар долоо хоногт хоёр удаа аялал хийж байна.

2016 оны 1 дүгээр сараас 7 дугаар сар хүртэл Жэнжөү- Европ чиглэлийн галт тэрэг 73 удаа аялсан байна. Үүнээс боомтоор гарсан 49 галт тэрэгний 2208 чингэлэг бараа 22858.26 тоонд хүрсэн нь мөн үеэс 201 хувиар өссөн буюу барааны өртөг нь 199.9539 сая ам.долларт хүрчээ. Боомтоор орж ирсэн 24 галт тэрэгний 1048 чингэлэг бараа 13297.33 тоннд хүрч, мөн үеэс 365 хувиар өссөн буюу барааны үнэ нь 131.0451 сая ам.долларт хүрсэн байна. Одоогоор уг галт тэрэг нь Эрээн боомтоор даваа, баасан гарагт аялж байгаа болно.
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
