Хятадын Усны ашиглалтын яам болон Үндэсний хөгжил, өөрчлөлтийн хороо зэрэг 9 яамнаас хамтран "Хөдөө орон нутгийн усан хангамжийг хангах ажил хийх талаарх удирдамж" гаргасан тухай 08-р сарын 19-нд Хятадын Усны ашиглалтын яамнаас мэдээллээ. Хятад улс ядуурлаас ангижруулах ололт амжилт болон хөдөө орон нутгийг сэргээхийг нэгтгэн өргөжүүлнэ. Үндэсний хөдөө орон нутгийн ундны усны хоолой нэвтрэлтийн түвшин 2025 онд 88 хувьд хүрэх бөгөөд хөдөө тосгоны усан хангамжийн шинэчлэлийг үндсэндээ 2035 онд биелүүлнэ.
Усны ашиглалтын яамны статистик мэдээгээр 2020 оны эцсийн байдлаар хятад улсын хэмжээнд хөдөө тосгоны усан хангамжийн барилга 9.31 сая хэрэгжсэн байна. Хөдөөгийн төвлөрсөн ундны усан хангамжийн түвшин 88 хувь болж, ундны усны хоолой нэвтрэлтийн түвшин 83 хувь болж хөдөө тосгоны усан хангамжийн аюулгүй байдлын түвшинг улам сайжруулав.
