Энэ онд Бүгд Найрамдах Сан Марино ба БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна юм. Хоёр орны хамтдаа туулсан замналаа эргэн дурсах зорилтоор Бүгд Найрамдах Сан Марино улс баярын ёслолын цуврал арга хэмжээ зохион байгуулах болно.Хоёр талаараа чин сутгэлийн хамтын жаиллагааг үргэлжлэн дэмжиж, нөхөрсөг харилцаагаа цаашид гүйнзгийрүүлэх болно. 05-р сарын 06-ны өдөр, баяр ёслолыг тэмдэглэх арга хэмжээнүүд албан ёсоор эхэлж, үүндБүгд найрамдах улсын ордонд зохион байгуулсан "50 жил, 50 гэрэл зураг"гол сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгээр хоёр орны 50 жилийн турших түүхэн чухал зангилааны цаг мөц дахь үр бүтээлтэй хамтын ажиллагааг эргэцүүлэн дүгнэсэн байна. Бүгд Найрамдах Улсын ордон нь Сан-Марино дахь Бүгд Найрамдах Улсын хамгийн дээд байгууллага байгаа газар бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш олон чухал мөчүүдийн гэрч болно. Кулсар чуулганы төвд "Нэг тэнгэрийн дор" сэдэвт баярын арга хэмжээ зохион байгуулах болно. Эдгээр үйл ажиллагааг Сан-Мариногийн Гадаад хэргийн яам зэрэг засгийн газрын байгууллагууд дэмжисэн төдийгүй Сан-Марино дахь Хятадын найрамдлын нийгэмлэг, Сан-Марино дахь Күнзийн институт зэрэг байгууллагууд идэвхтэй хамтран ажиллах болно.
Сан-Марино ба Хятад улс бол өнө удаан түүх соёлтой хоёр орон болно. Хоёр орны ард түмэн гадаадын түрэмгийлэлийг эсэргүүцэж, улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг хамгаалах ижил төстэй туршлагатай байдаг. 1971 оны 05-р сарын 06-нд, хоёр тал Парист протоколд гарын үсэг зурснаар албан ёсоор харилцаа тогтоож, найрсаг харилцаа холбоог нээсэн байна. Энэ бол Сан-Мариногийн гадаад харилцааны чухал үйл явдал юм. Дараа жил нь Сан-Мариногийн засгийн газрын төлөөлөгчид анх удаа Хятадад айлчилж, хоёр талын найрамдал илүү их гүнзгий болов.
Харилцан хүндэтгэл, харилцан итгэлцэл, тэгш эрх тэгш харилцаа нь хоёр орны харилцааны чухал үндэс суурь бөгөөд хоёр улсын ямагд баримталах гол зарчмууд юм. Хоёр тал олон салбарт нийтлэг ашиг сонирхолтой бөгөөд тус тусын үндэсний нөхцөл байдалд тулгуурлан нийтлэг зорилгод хүрэхийг эрмэлздэг бөгөөд хоёр улс соёлын харилцан яриа хэлцлийг идэвхтэй явуулдаг.хүЭдгээр хамтын хүчин чармайлт нь хоёр орны хамтын хөгжлийг ахиулах болно. Хоёр тал НҮБ-ын хүрээнд олон талт үзлийг хадгалах, дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.
