
2022 онд Хятадын сансрын станц ажиллаж эхэлнэ. Энэ нь сансрын нууцыг тайлах Хятад улсын мөрөөдлийн нэгэн том амжилт болох юм. Ирэх 28-нд Венад “Хятадын сансрын станц дахь олон улсын хамтын ажиллагааны боломжийн тухай мэдээлэл” албан ёсоор нийтлэгдэнэ. Хятадын сансрын станц бүх улс орон, байгууллага нэгж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд нээлттэй байж, олон улсын эрдэмтэн судлаачдад сансар судлалын туршилт хийх боломж олгоно гэдгээ албан ёсоор зарлажээ. БНХАУ-аас Венад суугаа НҮБ болон олон улсын бусад байгууллагын суурин төлөөлөгч Шы Жүнхөү: Хятад улс сансар судлалын салбарт нээлттэй, энх тайван, хамтдаа ашиг олох хандлагаар олон улстай хамтран ажиллах болно. Дэлхийн улс орнууд Хятадын сансрын станцтай хамтран ажиллаж, хамтдаа хөгжихийг бид урьж байна. Хятадын сансрын станц зөвхөн Хятад улсынх биш дэлхий нийтийнх байх учиртай гэжээ.
