solongonews
Хятад • Монгол хоёр улсын найман хотын одон бөмбөгийн тэмцээн эхэллээ
2017-05-08 10:34
2017 оны Хятад • Монгол хоёр улсын найман хотын одон бөмбөгийн тэмцээн эхэллээ.

“Нэг бүс нэг зам” 2017 оны Хятад, Монгол хоёр улсын найман хотын теннисний тэмцээн болон Үхай хотын VII удаагийн иргэдийн бие чийрэгжүүлэх спортын үйл ажиллагааны теннисийн /одон бөмбөг/ тэмцээн 5 дугаар сарын 6-ны өдөр Үхай хотын Соёл спортын төвд нээлтээ хийлээ.

Тэмцээнд өрсөлдөж байгаа тамирчид

Энэхүү тэмцээнийг Үхай хотын аялал жуулчлал, спортын товчоо, Үхай хотын  спортын ерөнхий нийгэмлэгээс санаачилж, Хайравын тохой орны соёл аялал жуулчлал спортын товчоо, Үхай хотын теннисийн нийгэмлэгээс зохион байгуулжээ.

5 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулагдах уг тэмцээнд Хятад, Монгол хоёр улсын 111 төлөөлөх багийн 500 гаруй тамирчин оролцож, эрч хүч ур чадвараа шалгах юм байна.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл