solongonews
Оксфордын их сургуулийн судалгааны төв БНХАУ-д нээгджээ
2018-11-26 10:31
Оксфордын их сургуулийн судалгааны төв БНХАУ-д нээгджээ.

Оксфордын их сургуулийн физикийн шинжлэх ухаан болон инженерчлэлийн чиглэлийн гадаад дахь анхны судалгааны төвийг БНХАУ-ын зүүн нутгийн Жян Сү мужийн Сү Жөү хотын аж үйлдвэрийн паркад 11 дүгээр сарын 22-ны өдөр нээсэн байна.

Судалгааны эхний хөтөлбөрүүдийг Оксфордын их сургуулийн Инженерчлэл, физик, химийн танхимын судлаачдын багийн мэргэжилтнүүд удирдан явуулах бөгөөд нийт 12 эрдэмтэн ажиллах ажээ.

Оксфордын их сургуулийн захирал Луис Ричардсон мэдээлэхдээ, Хятад улстай хамтран ажиллах болсон нь ихээхэн боломжийг нээж байгааг онцлон тэмдэглээд, цаашид шинэ салбаруудад ололт амжилтыг гаргана хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Сү Жөү хотын Засгийн газрын албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл