solongonews
Хятадтай харилцаагаа хөгжүүлэх нь Беларусын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэжээ
2021-04-15 10:02
Беларусын парламентын удирдагч: Хятадтай харилцаагаа хөгжүүлэх нь Беларусын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм

Беларусын Үндэсний хурлын Төлөөлөгчдийн танхим /парламентын дэргэдэх/-ын дарга Владимир Андрейченко энэ сарын 13-ны өдөр Беларусын нийслэл Минск хотноо "Хятадтай харилцаагаа хөгжүүлэх нь Беларусын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм" гэжээ.

Андрейченко тухайн өдөр Беларусын Засгийн газрын ордонд БНХАУ-аас Беларуст суугаа элчин сайд Ше Шяо-Юнтэй уулзах үеэр Беларусь, Хятадын харилцаа өндөр түвшинд байгааг сайшаав. Тэрээр хэлэхдээ:
- Беларусь Хятад улстай олон салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны парламентын солилцоо, хамтын ажиллагааг тасралтгүй бэхжүүлэн, хоёр ард түмний уламжлалт найрамдлыг бэхжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл