solongonews
Хятадын эдийн засгийн хэтийн төлөвт итгэлтэй байгааг мэдэгджээ
2020-08-30 22:03
Хятадын эдийн засгийн хэтийн төлөвт итгэлтэй байгааг мэдэгдсэн байна.

Энэ онд Хятадын эдийн засаг COVID-19-ийн сорилтыг давж, уян хатан чанар, хөгжлийн нөөцөө бүрэн харуулсан юм. Саяхан АНУ-ын хэвлэл мэдээллийн хийсэн судалгаанд харуулснаар дэлхийн олон бизнес эрхлэгчид Хятадын эдийн засгийн хэтийн төлөвийг өөдрөгөөр үнэлж, Хятадын эдийн засаг тогтвортой өсөлтөд хүрнэ гэж итгэж байгаагаа хэлжээ.

CNBC-ийн 28-нд нийтэлсэн 3-р улирлын судалгааны тайланд: Хятадын эдийн засгийн хэтийн төлөв АНУ-ынхаас илүү өөдрөг харагдаж байна гэж Global CFO нар үзсэн байна. Global CFO нар Хятадын ДНБ -ний тухай дундаж төсөөлөл тогтвортой байх болно, харин АНУ-ын эдийн засгийг зохиох хэмжээний уналтад орно гэж үзэв. Мөн дэлхийн хэмжээнд эдийн засгийн хэтийн төлөв байдлыг хоёрдугаар улиралтай харилцуулахад тодорхой хэмжээнд сайжрах хандлагатай гэж CFO нар үзсэн гэв.

Саяхан “Уолл-Стрит жорнал” сонины мэдээлснээр, Хятадын ард иргэдийн амьдрал халдвар дэгдэхээс өмнөх үеийн төвшинд сэргэж байгааг дагалдан Хятадын эдийн засаг ч сэргэж байна гэсэн нь Global CFO нарын хийсэн судалгааны тайлантай бүрэн нийцэж байгааг CNBC тэмдэглэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл