solongonews
Шинэ ”Хүрээлэн буй орчны тухай хууль” -г хэрэгжүүлж эхэлнэ
2014-12-30 19:00
Утаа манан, хөрсний бохирдол зэрэг хүрээлэн буй орчны асуудал улам бүр хүнд хэцүү болж нийгмийн үйлдвэрлэл, иргэдийн амьдрал зэрэгт нөлөөлж байгаа болохоор ”Хүрээлэн буй орчны тухай хууль”-д өөрчлөлт оруулах хэрэгтэй болсон юм.

Удахгүй 2015 оны 1-р сарын 1-нээс өөрчлөлт оруулсан "Хүрээлэн буй орчны тухай хууль" хэрэгжиж эхэлнэ. Энэхүү нэлээд хатуу чанга хэмээгдсэн "Хүрээлэн буй орчны тухай хууль" нь чухам ямар онцлогтой болон хэрэгжилтийн үед ямар хүндрэл бэрхшээл тохиолдох бол ?

"Хүрээлэн буй орчны байдлыг өөрчлөн сайжруулахад тустай л юм бол ямар ч арга хэмжээ авсан болно" гэж зарим иргэд үздэг. Зарим нь хамгийн түрүүнд
тусгай бас цаг үетэйгээ нийцсэн хууль байх хэрэгтэй, дараа нь засгийн газар эрс шийдэмгий хэрэгжүүлж болно. Гол нь аж ахуйн нэгжүүд энэхүү хуулийг таньж хүндэтгэх нь чухал " гэлээ.
Өөрчлөлт оруулсан "Хүрээлэн буй орчны тухай хууль"-ийн тухай иргэдийн хамгийн их анхаарал хандуулж байгаа зүйл нь даруй хүрээлэн буй орчны бохирдуулалтын асуудлыг сэргээн засах явдал юм. Агаар мандал, ус хөрсний бохирдлыг хэрхэн багасгах талаар Дундадын Байгаль орчныг хамгаалах яамны Хүрээлэн буй орчны хяналт шалгалтын газрын Засаг захиргааны хуулийн хэрэгжилтийн хэлтсийн дарга Жи Ган танилцуулахдаа: "Шинэ хуулинд өдрөөр тооцож торгууль ногдуулах талаар өөрчлөлт оруулсан. Жишээ нь бохирдолт илэрсэн л бол заавал хязгаар тогтоохгүй өдрөөр тооцож торгууль ноогдуулдаг болсон. Хоёрт, шинэ хуулинд байгаль орчныг хамгаалах байгууллагад битүүмжлэх, цагдан хорих эрх олгосон, тиймээс хууль хэрэгжилтийн арга хэлбэрийг улам чанга хатуу болгосон. Давтан зөрчил гаргавал компани, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг хязгаарлах, зогсоох, тэрчлэн хаах тухай засгийн газарт өргөдөл дэвшүүлэх эрхтэй болсон зэрэг болно" гэжээ.

Аж ахуйн нэгж хууль дүрэм зөрчин хүрээлэн буй орчинд халтай үйл ажиллагаа явуулахаар эрс хатуу шийтгэл ногдуулахаас гадна шинэ хуулинд мэдээ мэдээллийг нээлттэй байлгах, иргэдийн оролцоо болон холбогдох тогтолцооны талаар тусгайлан заасан нь онцлог болжээ. Дундадын Төрийн зөвлөлийн Хөгжил судалгааны төвийн нөөц баялаг болон хүрээлэн буй орчны тухай бодлого судлалын газрын орлогч дарга Чан Живэнь хэлэхдээ: -Шинэ хууль дээрх заалтуудыг оруулсан нь иргэдийн оролцоо, тэдний хянах эрх мэдлийг нэмэгдүүлэхийн төлөө юм гэжээ. Байгаль орчныг хамгаалах байгууллагын танилцуулснаар, 2015 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэ "Хүрээлэн буй орчны тухай хууль"-д зориулан Байгаль орчныг хамгаалах яамнаас хуулийн хэрэгжилтийн иж бүрэн дүрэм журмыг боловсруулжээ.

"Хүрээлэн буй орчны тухай хууль"-д өөрчлөлт оруулсан нь зах зээлийн хүчин зүйл болон байгаль орчны нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс гадна хамгийн гол нь төр засгийн шинэ удирдагчдын бодлого чиглэл өөрчлөгдсөн буюу ажлын гол цөм шилжсэнээс шалтгаалсан гэж хэлэхэд болно. Энэ хуульд оруулсан хамгийн гол өөрчлөлт бол "Мэдээллийг нээлттэй байлгах болон олон нийтийн оролцоо" гэсэн тавдугаар хэсэг юм. Энэ нь шинэ цаг эринд байгаль орчинд ээлтэй байх бүтцийг өөрчлөх үндэс суурийг тавьж байна.

Хамгийн анхаарал татаж байгаа хууль хэрэгжилтийн үе дэх шүүхийн талаар, Дундадын Хууль Зүйн Их Сургуулийн профессор Ван Чань үзэл бодлоо илэрхийлэхдээ, "Хүрээлэн буй орчны тухай хууль" мэдэгдэхүйц дэвшилттэй болсон ч бодитой хэрэгжүүлэх явцад хүндрэлтэй асуудлууд тулгарна. Байгаль орчныг хамгаалах салбар болон дээд шүүх зэрэг холбогдох механизмын дүрэм тогтоолыг улам боловсронгуй болгохын зэрэгцээ байгаль орчныг хамгаалах төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.

Юуны өмнө өнөө хүрээлэн буй орчныг хамгаалах шүүхийн заалдагчийн эрх олох стандарт маш өндөр, эрхбиш хотын зэрэглэлийн эсвэл түүнээс дээш засаг захиргааны иргэний хэргийн яаманд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулаад 5 жилийн дараа нийгмийн байгууллага байгаль орчны зарга мэдүүлэх эрхтэй гэжээ. Дахин хэлэхэд, байгаль орчинг хамгаалах нийгмийн байгууллага нь хууль зүйн чадавхгүй, хууль зүйн хэрэг хариуцсан ажилтангүй тул өмгөөлөгч урин ажиллуулахаар төлбөр мөнгөний асуудалд нүүрлэдэг. Түүнчлэн тэдэнд бас мэргэжлийн хүмүүс байдаггүй.

Байгаль орчны яамны мэдээлснээр, ирэх оны 1-р сарын 1-нээс байгаль орчны тухай шинэ хуулийг хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан холбогдох дүрэм тогтоол боловсруулах ажлыг шуурхай эхлүүлээд байна.

 

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл