Бүс ба замын бүтээн байгуулалт өнгөрсөн хоёр жилийн хурдтай хөгжлийг туулж Хятадаас дэлхий дахинд гаргаж өгсөн эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн том индэр, хамгийн өргөн хүрээтэй олон улсын бүтээгдэхүүний хувьд бодит биеллээ олох тийш шат ахисан юм.
Азийн хөгжлийн банкны судалгаанаас үзвэл, хэрэв Ази тив эдийн засгийн өсөлтийн өнөөгийн хурдаа хадгалбал, 2030 он гэхэд дэд бүтцийн бүтээн байгуулалтад наанадаж 26 их наяд ам.доллар шаардагдах юм байна. ОУВС-гийн үүний өмнөх судалгаагаар, Латин Америк, Африк зэрэг Нэг бүс нэг замын бүтээн байгуулалт идэвхтэй өрнөж буй бүсэд дэд бүтэц нь орон нутгийн эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийг хязгаарлаж буй цорын ганц саад юм. АНУ-ын Уильям Мэрийн их сургуулийн судлаач хиймэл дагуулын зургуудыг харьцуулж, Бүс ба зам төсөлд оролцогсдын хөгжил, эдийн засгийн төсөл эргэн тойрны орнууддаа нөлөөлснийг нотолжээ.
Эдгээр судалгаанаас үзвэл, дэлхийн дэд бүтцийн салбар дутагдалтай байгаа нөхцөлд, Бүс ба замын бүтээн байгуулалт нь олон орны дэд бүтцийн дутагдлыг нөхөж, дэлхийн эдийн засгийн багтаамж, өсөлтийг ахиулах үр дүнтэй арга замын нэг юм. Цөөнгүй эрдэмтэд: Бүс ба зам санаачилгын талаар эргэлзээтэй байр суурь нэгэнт хоцрогдсон. Иймээс дэвшилд хүргэх энэ хурдны галт тэргэнд даруй сууж, хөгжил өөд хөтлөх зам гүүрийг хамтдаа байгуулах ёстой юм гэжээ.
Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалт дэлхий нийтийн Бүс ба замын бүтээн байгуулалтыг өндөр чанартай хөгжүүлэх чухал индэр болох нь эргэлзээгүй юм.
Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ын Ван И: Өндөр чанартай хөгжил бол үндсэн гарц юм. Бүс ба замыг бүтээн байгуулахдаа олонд зөвшөөрөгдсөн олон улсын дүрэм стандартыг мөрдөж, тогтвортой хөгжлийн олон улсын сонгодог жишигтэй холбон, ногоон байгалийн үндсэн өнгө төрх, цэвэр үр ашгаар замнал болгож, нээлттэй, уужуу байдлыг үндсэн үзэл баримтлалаа болгоно гэжээ.
Үнэндээ Хятадын дурдсан эдгээр үзэл баримтлал бол Бүс ба замын төсөл хэрэгжүүлэх хэмжүүр юм. Их Британийн олон улс судлалын Чатем Хаус төвийн ноднин жилийн нэгэн судалгааны тайланд: Бүс ба замын бүтээн байгуулалтын хөрөнгө нийлүүлэгч Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк Бүс ба зам төслийн нарийн боловсруулсан, шударга, ногоон зорилтыг биелүүлэх бодлогын хөтөлбөр боловсруулж байна гэжээ.
Бүс ба зам төслийг дурдсан 6 жилийн хугацаанд хоёр талын хамтын ажиллагаа, гурван талт, олон талт хамтын ажиллагааг уялдуулсан, харилцан дэмжих нааштай хандлага гарч байна. Зарим хөгжсөн орон Хятад улстай Бүс ба зам хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зураагүй ч тэд Бүс ба замын төсөлд зөвлөгөө, хуулийн болон санхүүгийн үйлчилгээ үзүүлж, зарим нь төслийн хэрэгжилтэд шууд оролцон, Бүс ба замын бүтээн байгуулалтын бодит оролцогч болоод байна.
Иймэрхүү хамтын ажиллагаа Бүс ба зам бүтээн байгуулалтын стандарт, үнэлгээг дээшлүүлж, илүү дотно түншлэлийн харилцаа тогтоох бат бөх үндэс суурь тавьсан юм. Бүс ба зам бүтээн байгуулалт олон улсын байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлж, олон талт хамтын ажиллагааны индрийн чадавхыг өргөтгөх ёстой гэж мэргэжилтнүүд санал болгож байна.
Бүс ба зам санаачилгын үр шимээр, бүс нутгийн шинжтэй зарим байгууллага, хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулахдаа, Бүс ба зам санаачилгын хэрэгжилт, үр ашигтай холбохыг чухалчилж байна. Жишээ нь, Африкийн "2063 хөтөлбөр", Европын холбооны "Европ-Азийн дэд бүтцийн түншлэлийн төлөвлөгөө"-г дурдаж болно. Мэдээж, иймэрхүү уялдсан шинжтэй хамтын ажиллагааны холболт Бүс ба зам бүтээн байгуулалт, бүс нутгууд, улс орнуудын хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, дутуу талаа нөхөж, давуу талаа ашиглахад тустай юм. Энэ нь Бүс ба замын бүтээн байгуулалт чансаатай хөгжлийн том сэдэв, практик болсон явдал юм. Зохицуулалтын урт хугацааны механизм бий болгож, амжилттай туршлагаа цаг тухайд нь нэгтгэн дүгнэж, шилдэг туршлагыг авч ашиглах, талуудад ажил хэрэгч хамтын ажиллагааны төслүүдийг боловсруулж, хэрэгжүүлэхэд сайтар үйлчлэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд санал болгож байна.
Бүс ба зам Хятадаас үүсэлтэй боловч дэлхийд харьяалагддаг гэж Хятад улсын дарга Ши Жиньпин олон удаа онцолсон. 39 улс орон, олон улсын байгууллагын удирдагч, эрдэмтэн мэргэжилтэн, аж ахуйн салбарын манлайлагчид Бээжинд хуран цугларч, энэ асуудлаар хэлэлцэнэ гэдэг өндөр чансаатай хөгжил рүү хийж буй алхам бөгөөд Бүс ба зам улс орны хөгжилд хөгжлийн илүү их орон зайг нээнэ гэдэгт итгэлтэй байна.
